"Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар нээлттэй сонсгол өнөөдөр /2019.03.15/ Төрийн ордонд боллоо.
Нээлттэй сонсголд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон тус Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, Тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Р.Буд, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Ц.Цогтбаатар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцсон юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгдэж оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1.4-2.7 дахин их бөгөөд тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдаж, өндөр эрсдэлтэй болгодог аж.
Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.16 километр хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бөгөөд 83.8 сая ам.доллар зарцуулах аж.
Өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэсэн байна. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулах тооцоолол гаргажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлснээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж. Лүнгийн чиглэлийн зам нь 111 км сайжруулсан шороон замаар зөрчих бөгөөд уг замаар зорчсоноор Эрдэнэтийн чиглэлийн зам 30 км-ээр нэмэгдэх юм байна.
Түүнчлэн зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах бол транзит тээврийг төмөр замаар тээвэрлэхээр шийдвэрлэсэн байна.
Замын трасст нийтдээ 27 объект орсон бөгөөд газар чөлөөлөх ажлын зардлыг замын барилгын ажлын магадлашгүй ажлын зардал болох 1.5 сая ам.доллараас гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эээддээ нэг жинтэйхэн юмхийчхээсэй билээдээ
Davhar vagonoor