"Эрдэнэт"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөх үү?

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Гэвч энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш /2019.03.20/ товлоод байгаа юм. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна зарим томилгоог хийх сурагтай байна. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл сонстох болов. 

Түүний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Х.Хэрлэнг томилох гэж байгаа талаар зарим хэвлэл мэдээлжээ. 

Засгийн газраас энэ сарын эхээр "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж, "Эрдэнэт" үйлдвэрийн нэр бүхий есөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин энэ удаад тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худал бас хулгайч(66.181.178.177) 2019 оны 03 сарын 20

шоронд байх ёстой хүн.очирбат, багабанди,отгонбилэгийн мафийн хүн

0  |  0
Иршэн(103.26.195.39) 2019 оны 03 сарын 20

СОЛИХ НЬ ЗӨВ ГЭХДЭЭ ХЭРЛЭГ БИШ.ЭНЭ ТОМ НАМД БОХИРДОЖ БУЗАРДААШҮЙ ХҮН АЛГА ГЭЖ ҮҮ

0  |  0
Зочин(122.201.24.144) 2019 оны 03 сарын 20

Зөв шүү. Наад муу хувалзыгаа чөлөөлөөд зогсохгүй сайн шалгах хэргэтэй.

0  |  0
Top