С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан гурван ялтны хоёрыг нь эмнэлэгт хэвтүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр /2019.03.21/ мэдээлэл хийх үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллүүд дэлгэсэн нь олны анхаарлын төвд байна.

Тэрбээр мэдээллийнхээ үеэр "С.Зоригийн амь насанд халдсантай холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ тодорхой болж байгаа. Би анхнаасаа ярьж байсан. Хаврын синдром тусчихаад яриад байсан юм биш. Хүний хашаанд нас барсан хүний цогцос аваачаад хаячихсан байхаар нь ил ийм юм хийж байгаа хүмүүс далд илүү зүйл хийж байгаа гээд мэргэжлийн хувьд би мэдрэмжээрээ тийм юм ярьж байсан. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэлд тагнуулаас тавигдан, энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн халсан байх аа. Тагнуулын хүн яахаараа Шийдвэр гүйцэтгэлд хурандаа болчихоод ирж удирддаг юм гээд явуулсан. Энэ чинь ийм учиртай. Яг энэ хүн шалгагдаж байгаа. Шалгалт цааш үргэлжилнэ.

Миний байр суурь бол Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал давтагдахгүй болтол нь хэргийг шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд би тэр хоёр хүнтэй уулзсан. Намайг хэрэгт татна гэж айлгаж байсан. Гэм зэмгүй хүн хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь үзье гэж би тэр хоёр ялтантай уулзсан. 20-25 жилийн ялтай. Шоронд ийм ялтай хүн тэсдэггүй. Ялангуяа ганцаарын чангад. Тэр эмэгтэйтэй нь ч уулзсан. Б.Содномдаржаатай нь ч уулзсан. Өчигдөр /2019.03.20/ эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа зүйл тэр. Цаашдаа эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байгаа.

Би Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Би энэ хэрэг дээр тултал нь явна. Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалдаг явдлыг гаргахгүйн тулд ситемийн шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй нь харагдаж байна.

1970-аад оноос хойших дуулиант хэргүүдийг би мэднэ. Гэхдээ би ийм аймшигтай зүйл үзээгүй. Сонсоогүй. Ийм аймшигтай зүйл болсон байж болзошгүй зураг харагдаад байхаар нь чадан ядан дэмжсэн. Хэд хэдэн удаа хэрэг үүсгүүлсэн. Эцэст нь олон байртай болж хувирсан. Өмгөөлөгчдийг айхтар шахаж хавчиж байсан. Тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл хурааж аваад улсын нууцад хамруулсан. Хүүхдийг нь хар тамхины хэрэгт цагдаа дээр байцааж шахаж байсан. Үүний цаад талд ийм зүйлс байна" хэмээн ярьсан юм.
 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.117) 2019 оны 03 сарын 22

Содномдаржаа Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн этгээдүүд Зоригийн аллагын захиалагч нарын даалгавараар л эрүүдэн шүүсэн байх тэр саатуулагдсан гэх 4 хүн байгаа биз дээ тэднээс ам мөчгийг нь авч ам алдуулвал захиалагч илэрэх байх шүү

0  |  0
Ням(202.179.24.194) 2019 оны 03 сарын 23

Үнэннээр,шударга л явж байвал яалаа гэж ийм юум болох вэ дээ. Шударга л байя л даа гэж хэлж монголчуудыг хошгируулж байсан ЭЛБЭГДОРЖИЙН бузар хэрэг захаасаа илэрч байх шив...

1  |  1
zochin(64.119.20.62) 2019 оны 03 сарын 22

naad byatskhan tarkhia ajilluul tegwel oilgono .

1  |  0
иргэн(66.181.167.53) 2019 оны 03 сарын 23

энэ хэдэн балай мөнгө албан тушаалын хэнээтнүүдийн хэн нь үнэн яриад байгаа хэн нь худлаа яриад байгааг ойлгохоо байлаа.Бүүр аалзны тор шиг сүлжилдсэн ийм л аймаар хүмүүс төр засгийг толгойлоод явж байхад монгол улс яаж ч хөгжихөв.Хүмүүс бүүр оюун ухааны доройтолд ороод нялх хүүхдэд хүртэл эр бяраа гаргадаг болж байна да

1  |  0
Top