ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: Хариуцлага алдсан ажилтныг цалингийн хувиар торгохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Монгол Улсад хөдөлмөрийн харилцааны үндэс, суурийг 1925 онд анх тавьсан гэж үзвэл эдүгээ 94 жил болжээ. Харин тухайн цаг үетэйгээ уялдуулж анх Хөдөлмөрийн тухай хуулийг 1930 онд баталсан байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд хуулийг нийт зургаан удаа шинэчлэн баталсан байна. Тодруулбал, 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталж байжээ.

Харин 1999 оноос хойш хуулийн төсөлд нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг.  Тэгвэл өнөөгийн парламент Хөдөлмөрийн тухай хуулийг долоо дахь удаагаа шинэчлэн батлахаар хэлэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар оруулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлээд байгаа юм. Хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын зүгээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байгаа юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top