Нүцгэн зураг авахуулсан гэх Францын Хавр хотын дарга огцорчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Францын Хавр хотын дарга Люк Лемонье нүцгэн байдалтай авахуулсан гэрэл зургийг тойрсон дуулианы улмаас өөрийн хүсэлтээр огцорчээ.

 

Францын Figaro сонинд мэдээлснээр, хотын даргын нүцгэн байдалтай авахуулсан гэрэл зургуудыг хотын захиргааны ажилтнууд болон Хавр хотын дарга асан, Францын одоогийн Ерөнхий сайд Эдуар Филиппт явуулсан байна.

 

Өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан нэгэн эмэгтэй France Bleu Normandie радиод өгсөн ярилцлагадаа эдгээр гэрэл зургуудыг явуулсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Лемонье ийм аргаар түүний анхаарлыг татахыг оролдсоныг илчлэхийг хүссэн байна. Лемонье үүнийг эрс няцааж байгаа юм.

 

“Удаан бодсоны эцэст өөрийнхөө гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаалахын тулд би өөрийн хүсэлтээр огцрох шийдвэр гаргалаа” гэж Лемонье мэдэгджээ. 50 настай Люк Лемонье дөрвөн хүүхдийн эцэг юм.

 

Тэрбээр 2017 оны тавдугаар сард Хавр боомт хотын дарга болж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top