Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, АТГ-т хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж,  Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандлаа. 

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаа нь Эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх баримтуудыг улсын нууцаас гаргасан юм. Үүнтэй холбогдуулж хууль, хяналтын байгууллагууд Худалдаа хөгжлийн банк, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокуророос санал гаргасан боловч энэ сарын 06-ны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад “Үндэслэлгүй” гэж үзсэн байдаг. Гэтэл шүүгч Х.Идэрийн эцэг, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тодорхой хугацаанд ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл тус үйлдвэрээс цалинждаг талаарх баримтууд байгаа юм. Тийм учраас шүүгч Х.Идэр дээрх асуудлыг шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Тухайлбал, шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авахтай холбоотой УИХ, ЗГ-аас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг эсэргүүцсэн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 329 дүгээр тогтоолоор ЗГ-ын шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. “Монголиан коппер корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй дээрх маргааныг Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүгч М.Батсуурь оролцож, шүүх хуралдааныг даргалсан байдаг. Гэтэл тэрээр ХХБ-ны Хууль, эрх зүйн газрын захирлаар 2009-2011 онд ажиллаж байсан. Мөн түүний эцэг Д.Мишиг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон “Юнайтед Энержи” ХХК-ийн захирлаар 2011-2015 онд ажиллаж байсан байна.

Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1, 37.1 дэх заалтуудыг илтэд зөрчиж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх” үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, шүүгчийн ёс зүйг чанд сахих шүүгчийн тангаргаа зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “...Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх, хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож 2/02 дугаар дүгнэлт гаргасан” гэдгийг тодорхой илэрхийлээд “...Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан шийдвэртэй нийцэхгүй үйл ажиллагаа болж байна” гэж маш тодорхой дурьдсан байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх албан бичгийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус албан бичигт дурьдсан асуудлыг огт хангаагүй гэж үзэж байгаа ажээ. 

Энэ мэтчилэн шүүгчийн ёс зүйд харшилсан, хууль бус үйлдлүүдэд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандахаар болжээ.  

 

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хар(112.72.11.113) 2019 оны 06 сарын 08

үхсэний чинь хариуцлага. эргүү оюунэрдэнэ зөвлөх сүхбаатартхйгаа зайл. Шүүгч ажлаа л хийсэн шүүгчийн шийдвэр та нарт таалагдах албагүй

0  |  0
хар(112.72.11.113) 2019 оны 06 сарын 08

үхсэний чинь хариуцлага. эргүү оюунэрдэнэ зөвлөх сүхбаатартхйгаа зайл. Шүүгч ажлаа л хийсэн шүүгчийн шийдвэр та нарт таалагдах албагүй

0  |  0
хар(112.72.11.113) 2019 оны 06 сарын 08

үхсэний чинь хариуцлага. эргүү оюунэрдэнэ зөвлөх сүхбаатартхйгаа зайл. Шүүгч ажлаа л хийсэн шүүгчийн шийдвэр та нарт таалагдах албагүй

0  |  0
Нямдорж (202.21.109.155) 2019 оны 03 сарын 25

Эээ чаваас З.Сүхбаатараа чи хууль зүйн зөвлөх шүү ухантай юм бол бас үгүй дээ хууль зүйн шинжлэх ухааны доктор гээд ТВ гээр яриад байсан юм бол үндэслэл бүхий зөвлөгөө өгөөч. Харин Оюун эрдэнэ сайд гуай Таны зөвлөхүүд чинь харин ашиг сонирхолын зөрчилтэй биш үү Данзанноров, Мөнхбат нь сайд асан Баярцогтыг өмгөөлөөд ТВ гараад байсан биш бил үү. Таны наад нам дагасан өмгөөлөгч нарыг чинь Монголын бүх хуульч нар хараад сууж байна. Мөрөөрөө ажилаа хийгээд хууль дээдлээд явж байгаа шүүгч прокуроруудыг битгий дарамтлаад байлдаа. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гартал хэний г гэм буруутайд тооцохгүй

0  |  0
Нямдорж (202.21.109.155) 2019 оны 03 сарын 25

Оюун эрдэнэ сайд аа. 1. Таны 2 шүүгчтэй холбоотой асуудал чинь Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль мөн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал шүү. Шүүн таслах ажиллагаатай нь холбоотой ийнхүү дарамталж байгаа чинь Эрүүгийн гэмт хэрэг бөгөөд таны зөвлөх З.Сүхбаатарын хийж байгаа гаргалгаа чинь яаваан даа таны хар толгой дээр гай болж ирэх байх.2. Шүүхийн ёс зүйн хороо гэж байдаг юм. Уг байгууллага чинь шүүгч нарын ёс зүйн асуудлыг шийддэг болохоос Ерөнхийлөгч дангаар шийдвэрлэдэггүй юм.

0  |  0
зочин(202.70.34.70) 2019 оны 03 сарын 25

Одоо мөрдөж буй Хууль тогтоомжоо үгүйсгэж аливаа нэг хувийн өмч хөрөнгийг хүчээр улсын мэдэлд авах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг албан татвараар дарангуйлах шинэ татварын хууль батлах нь төр самуурахын эхлэл болчих юм биш биз дээ.

0  |  0
Ах(103.10.22.55) 2019 оны 03 сарын 23

Зөв

0  |  0
Иргэн(93.23.250.64) 2019 оны 06 сарын 09

Шүүх прокурорыг үндсээр нь шинэчлэхгүй бол бүгд цус ойртжээ. Шудрага хүмүүс энд бна уу.

1  |  0
Монгол(202.179.24.7) 2019 оны 03 сарын 23

Хөтлийн цементийг яаж авсныг яагаад шалгахгүй байнаа. Нэг хятад тэнд багахан шиг тоног төхөөрөмж нийлүүлснийг олон дахин өр болгон дансанд бүртгээд сонирхолын зөрчилтэй компаниар үнэлүүлсэн ба нөгөө компани тэр олон дахин өсгөсөн өрийг шинжилж үнэлэлгүй шууд үнэлгээнд оруулаад Хөтлийн цементийг үнэгүйдүүлэн хувьчилсан асуудлыг шалгаачээ. Наадуултай чинь яг ижил асуудал шүү. Дарханы төмөрлөгийг мөн үнэгүйдүүлэх аргаар авч, дүр үзүүлсэн хэлцэл хийн гэрээний урвдчилсан төлбөр нэрээр төрийн хөрөнгийг луйвардсан байна. Яагаад шинжээч томилж шалгахгүй байнаа. Энэ бүхниййг Элбэгдорж удирдсан бө

0  |  0
Ии(202.126.89.137) 2019 оны 03 сарын 23

Яаж давраад дураараа дургиад байнаа.Одоо та нарыг хамгаалдаг Эбэ чинь өөрийгөө яая гэж байгаа луйварчин болсоон,цаг үеэ мэдрээчээ малнуудаа.Амь амиа бодооч малнуудаа.Эрдэнэт яалаа ч ард түмний өмч болсон сөрөөд нэмэргүй дээ.Удахгүй Эбэ чинь шоронгийн хадаас болж ард түмэн баяраа тэмдэглэнэ.Энхбаярыг ард түмэн өмөөрсөн бол Эбэг дэвсэлнэ дээ .Ийм л ялгаа байна

1  |  0
Зочин(203.169.50.118) 2019 оны 03 сарын 23

Төр Эрдэнэт үйлдвэрийг 100% төрийн болгож авч байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Ер нь улс орныг хувийн хэвшил авч явдагийн анхаарах хэрэгтэй . Төр бол хамгийн муу менежер гэдэг чинь үнэн шүү. Төрийн нэртэй аж ахуйн нэгжүүд хэзээ ч ашигтай байдаггүй. Өнөөдрийн удирдлагууд улс орноо эрчимтэй хөгжүүлье, ард түмнийхээ амьдралыг дээшлүүльё гэж үзэж л байгаа юм бол хууль зөрчөөгүй хувийн хэвшилээ дэмжих хэрэгтэй. Тэр кампани өөрөө мөнгөө босгоод, өөрөө уйгагүй явж гадны байсан өмчөө монголдоо оруулж ирсэн нь юу нь буруу байна. Төрийн мөнгөнөөс авсан бол түүнийг нь хууль шүүхийн байгууллагад өгөөч.

0  |  3
ХАН ХЭНТИЙ(202.9.42.126) 2019 оны 03 сарын 22

ОНЦ.ЭНЭ БАЛИАР ХУЙВАЛДААНЫГ ДАРУЙ ТАСЛАН ЗОГСООЖ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ МЭДЭРЧ ЭХЭЛЬЕ...ЯМАР 300 САЯ ХҮН БИШ 3 ХАН САЯ ХҮН ИЙМ МУУХАЙ АМЬДАРЧ САЙХАН ЭХ ОРНОО ГУТААЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!!

0  |  0
Baatar(121.88.222.30) 2019 оны 03 сарын 22

Mash zov iim hun mongold olon joloh tusam manan baga bagaar alga bno chadvartai zaluu gishuundee ajild ni amjilt amidrald gereltei buhniig husie ta chadna chadah bno setgel zurh chini shudraga bga bhoor. Hoh tenger tusaljil taaraa mongol hoh tenger goy shuu harj bgaa olon mongoliin baataruud deerees tani amjllt

0  |  0
Баясал(43.242.243.110) 2019 оны 03 сарын 23

Сайн байна. Ингээд л шударга ёс тогтох хэрэгтэй

3  |  0
zochin(122.201.24.38) 2019 оны 03 сарын 23

davarsan hulgaichuudiig ter elbegnovshtoi n ard tvmnii omno tsaazlaach ee

2  |  0
Eruu(98.113.248.233) 2019 оны 03 сарын 22

Yooyo ashgui dee! Odoo l zov bna! Yor ni shuugch nariig sain eruuden shuuh tsag bolson yum shig bna shuu!

1  |  0
МАНАН(202.126.89.3) 2019 оны 03 сарын 22

Алдар?

0  |  0
зочин(66.181.160.84) 2019 оны 03 сарын 23

Маш зөв Төрийн албанд өргөсөн тангарагынхаа дагуу ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийн цалинг бид нар өгч байх нь зөв юм уу. Эд нар хэний мөнгөөр цалинжиж байгаа гэж боддог юм бол. Миний төлсөн татвараас ш дээ

2  |  0
Зочин(66.181.160.116) 2019 оны 03 сарын 23

Зөв зөв. Энэ шүүх нэг л биш ээ. Даруй шинэчлэл хийх хэрэгтэй.

3  |  0
Top