Энэ өдөр түүхэнд  | Путинг анх Ерөнхийлөгч болж байхад бусад орны удирдагчид хэн байв?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1999 онд Владимир Путинг Ерөнхий сайдаар томилж байлаа. Харин 2000 оны энэ өдөр буюу 3-р сарын 26-нд тэр анх удаагаа Оросын Ерөнхийлөгч болж байлаа. Өнгөрсөн 2018 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, В.Путин үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Энэ бол В.Путин 2024 он хүртэл ОХУ-ыг удирдана гэсэн үг.
 


Түүнийг 2000 онд анх Ерөнхийлөгч болж байхад бусад орны төрийн тэргүүд юу хийж байв?

BBC үзүүлж байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 17 настай, Швейцарь улсад төгсөлтийн шалгалтандаа бэлтгэж байлаа.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон их сургуулиа ч төгсөөгүй, 21 настай байв. Тэр профессор Пол Рикерийн туслахаар ажиллаж байв.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 27 настай, франц хэл, тооны багш байжээ.

Сирийн тэргүүн Башар Асад 33 настай, БНУ-ын Гвардийн захирагч байв.

Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макри хөлбөмбөгийн “Бока Хуниорс” багийн ерөнхийлөгч байв. 40 настай.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 53 настай. Хоёр дахь эхнэрээсээ салж байв.

Энэ хугацаанд В.Путин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.9.90.98) 2019 оны 03 сарын 27

Аугуу их хүн.20 зурагнаас нэг зурагт зангиагүй байна. 19 өөр зангиаг харлаа.

1  |  1
Top