МСНЭ-ийн удирдлагууд Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд оролцож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Дэлхийн сэтгүүлчдийн Бага хурал 2019 оны гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сѳүл хотноо болж байна. “Дэлхийн энхтайвны тѳлѳѳ сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн Бага хуралд 47 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн холбооны удирдлагууд, Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерѳнхийлѳгч нар оролцож байгаа аж.

Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн гадаад харилцааны зѳвлѳх Я.Индра, www.gogo.mn сайтын ерѳнхий редактор О.Ариунбилэг нар эх орноо төлөөлөн оролцож байгаа ба Ази, Номхон далайн орнуудын салбар уулзалтын үеэр Олон улсын Сэтгүүлчдийн холбооны дэргэд Ази, Номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн холбоо байгуулах асуудалд байр сууриа илэрхийлсэн байна.

Дэлхийн олон орны сэтгүүлчид нэг дор чуулж туршлага солилцох, хамтран ажиллах боломж олгодог энэхүү Бага хурлыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо, БНСУ-ын Гадаад харилцааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулан Солонгос Улсыг сурталчлах боломж гэж үзсэн байна. Иймд МСНЭ-ээс гадаад харилцаагаа өргөтгөх жилийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх "Медиа тур" тѳслѳѳ танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOP(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Egch setgiuulch(192.82.66.181) 2019 оны 03 сарын 26

Ta nartaa amjilt husey

0  |  0
Top