ХОВД: Дуут сумын нутагт газар хөдөлжээ

2019 оны 03 сарын 26

Ховд аймгийн Дуут сумын нутагт газар хөдлөлт болсон талаар тус аймгийн засаг дарга З.Дүргэржав өөрийн цахим хуудсаараа дөнгөж сая мэдээллээ.

Өнөөдөр /2019.03.26/ орон нутгийн цагаар 14:20 минутад Дуут сумаас зүүн хойш 34 км-ийн зайд урьдчилсан байдлаар 4 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдэд мэдрэгджээ. Одоогоор Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлийн магнитутыг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top