АНУ Хятадтай худалдааны хэлэлцээгээ сунгахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Хятадын төлөөлөгч нартай худалдааны зөвшилцлийн асуудлаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа аж. Сарын турш үргэлжлүүлсэн ч бэлэн байгаа талаараа Үндэсний эдийн засгийн зөвлөл мэдээлжээ. “Дахиад хэдэн долоо хоног, сар хэрэгтэй бол бид эсэргүүцэхгүй. Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдсэнчлэн бид АНУ-ын хувьд сайн байх хэлэлцээрт хүрнэ. Хугацааг чухалчлахгүй” гэж Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу мэдэгдсэн талаар “RT” агентлаг мэдээлсэн байна.

АНУ мөн Хятадын барааны татварын зарим хэсгийг цуцалж болно гэжээ. Гэхдээ заримыг нь дарамт шахалтын “хөшүүрэг” болгож үлдээх аж.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вашингтон болон Бээжин ойрын ирээдүйд шинэ худалдааны хэлэлцээрт хүрэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top