“Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өндөрлөж, одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко, шоумен, инээдмийн жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский хоёр дараагийн шатанд шалгарлаа” гэж тус улсын хэвлэл мэдээллэж байна. Харин санал асуулгын дүнгээр 3-т орсон Юлия Тимошенко сонгуулийн дүнг будлиантай болсон гэж зарлаад байна.
Сонгуулиар олны анхаарлыг хамгийн их татаад байгаа нь инээдмийн жүжигчин Владимир Зеленский. Тэр манай улстай гүн гүнзгий холбоотой хүн гэдгээ “Гордон” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ингээд түүний ярилцлагаас Монголтой холбоотой хэсгийг нь түүвэрлэн хүргэе.
ЗЕЛЕНСКИЙ: ХЭРЭВ НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОВОЛ ЭХЛЭЭД ДОРОМЖЛОН ГУТААНА,
ДАРАА НЬ ХҮНДЭЛНЭ, ТЭГЭЭД ЯВАХ БОЛОХОД УЙЛНА ДАА
-Эцэг, эх тань ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?
-Аав маань профессор, ойлгомжтой хэлэхэд математикч. Нэг хэсэг аав компьютер техникт хэт дурлан, намайг ч уруу татаж билээ. Би үнэхээр энэ салбарт амьдралынхаа нэгэн хэсгийг зориулсан. Тэр үед энэ мэргэжлийг программчин гэдэг байлаа, харин одоо IT-технолог, программ зохиох, веб-дизайн гээд л. Аав юмыг тултал нь хийх бодолтой максималист хүн.
-Тэр нь танд удамшиж. Муу удамшил уу?
-Гэхдээ би талархаж явдаг.
-Харин ээж тань?
-Ээж минь насаараа инженер байсан хүн. Бид олон жил Монголд амьдарсан. Би 4 жил орчим, харин аав 20 жил Монголд амьдарсан. Аав ЗХУ-ын шилдэг мэргэжилтний нэг байсан. Тэр уулын баяжуулах үйлдвэр бариад завгүй тул би багадаа бараг аавтайгаа уулздаггүй байлаа.
-Эрдэнэт үү?
-Тийм ээ, уулын баяжуулах үйлдвэртэй тэр хотод амьдарч байсан. Аав энэ талаар ярихыг надад хориглодог. Уг нь тэнд аавд зориулсан дурсгалын самбар байдаг гэсэн.
-Сонирхолтой юм...
-Аав маш олон эрдэмтэн бэлтгэж гаргасан хүн. Шавь нар нь эрдэмтэн, доктор болцгоож, одоо тэнд хятад мэргэжилтнүүдийг удирдаж байгаа.
-Монголд ямар байв?
-Би Эрдэнэтэд 4 жил амьдарсан. Сайн муу аль аль нь л байлаа. Эцэг, эх минь тэнд эрүүл мэндээ бүрэн алдсан.
-Хээр тал...?
-Тийм ээ, маш хэцүү уур амьсгалтай. Тэнд хоёр дэлгүүр байлаа. Зуны нэг өглөө аав намайг дэлгүүр явууллаа. Нартай сайхан байсан тул богино өмдтэй гараад явж байтал цас орж билээ. Ийм эрс тэс уур амьсгалаас болоод ээжийн бие муудсан. Ээж надтай хамт 4 жил Монголд амьдраад, ТУ-134 онгоцоор Украиндаа харьж байсныг би одоо болтол санадаг. Монгол яваад ирснийхээ дараа ээж ажил хийж чадахгүй болсон. Одоо 1600 гривений тэтгэвэртэй.
-Монголд байсан хүн монгол хэл сурсан биз дээ?
-Ямар ч байсан хэл амаа олоод л байдаг байлаа. Нет гэдгийг "Байхгүй” гэж хэлдэг байсныг санаж байна. Үнэхээр тэнд олон юм байхгүй байсан.
-Хаа сайгүй “Байхгүй” юу?
-Үнэхээр тийм. Ээж намайг гэртээ харьж ирээд хүмүүс гудамжинд тарвас идэж байна гэж ярьдаг хүүхэд байсан гэж хэлдэг. Тэнд тарвас идэх боломжгүй зүйл. ЗХУ уг нь Монголд мөнгө, эрдэмтэн мэргэжилтэн гээд л бүгдийг өгдөг байсан.
-Тарвас?
-Тарвас идмээр их санагддаг байлаа. Урт дараалалд зогсож байтал яг бидний өмнө тарвас дуусахад намайг цурхиртал уйлсан гэж ээж хэлж байсан. Харин худалдагч “Зүгээр ээ, сарын дараа дахиад авчирна” гэсэн. Гэхдээ би аавтайгаа хонины мах тугалган цаасанд ороогоод иддэг байснаа санадаг.
-Мах, тугалган цаас байсан хэрэг үү?
-Байсан. Би айраг ч ууж үзсэн.
Сэтгэгдэл ( 33 )
Одоо тэнд Хятадуудыг удирдаж байгаа гэнэ үү. Соц байсан орнууд Монголыг хятадажсан гэж харцгаадаг болсон юм шиг байгаа юм
Teer olon jiliin umnu joohon huuhed bauhiin dursamj setgegdel yumdaa. Ter ued sots niigmiin Mongold orosuud saihan amidarch baisoon , hiij buteej ch bsan baih , amudralaa ch suga deeshluuleed butsdag bsan sh dee, ene huuhed yu medeh ve dee , Eej aaviin Buyan end hurgej baina daa !!
Bandi chini baahan myaalaad hayachin. Songuulidaa goshnogodoh boltugai
үнэнийг л хэлсэн бн. соц үёд бид иймл үгээгүй ядуу бсаншдээ.
sonin durak ve
За энэ Украин улс иим худалч Еронхиилэгчтэи болоод бур суирлээ,яг л ногоо манаи ,Монголд заирмаг идэж узээгуи гэдэг нохор шиг. Ээж нь Монголын эрс тэс уур амьсшалаас болоод хууч овчтэи болж гэнэ ,мон тэр уед юу ч баигаагуи гээд хуцаж баинаа,харин ч тэр Орос мэргэжилтнууд оростоо багуи ондор цалин,хангамжтаи,оросод авч чадахгуи бараагаа маш хямдаар авчдаг баисан шуу, Украинууд ер нь их хун муутпи улс юмаа
dongio amitan chin tarhiniihaa hemjeegeer burjee. iim eronhiilogchtei ukrainuud bur dordoh ni de. yu ch bhgui bsan yum bol yaj amidarch bsan yum
Бүх юм байхгүй байсан гэж худал хэлдэг хүнийг манай үхжрнүүд шүтээд байгаам уу юм үзсэн юм шиг байгаа ч хуучин цаг бол өнгөрсөн манайхан хамаг юмаа ч өгсөн
Shaadag sda ve
Za da iim hudalch hun eronhiilogch bolj chadahguiee
Энэ нөхөр чинь нэг хүнтэй их адилхан юм яриад байх чинь бас нэг хулхи баагий байна даа (та нар мэднэ дээ монголд зайрмаг байгаагүй гээл гадаадад оччихоод яриад байсан даа)
Яасан гэж эрүүл мэндээ алдах юм.Хамгийн дээд хангамжтай жаргаж байсан улс шүү дээ.Нутаг явна гэдэг бараг худалч хүнд тэдэнд ял шиг санагдаж байсан нь бий л байх шүү.Вокзал дээр уйлалдаад л сүртэй л юм болж байхыг нэг биш удаа харж байлаа.
Худалч хог бэ?..
Hangamj Stalin undutl baisiin bnlee
Украйны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт 30 дээш хувьтай тэргүүлж байна, харин дараах нь Порошенко гэх луйварчин 16 хувьтай явж байгаа, 21 хоногын дараа 2 үе болно
Тэнэг новш байнаа
Худлаа шаагаад л. Харин ч Монголд ажиллаж байсан Оросууд Оросод амьдардаг хэдээсээ хамаагүй өндөр хангамжинд байсан гэж манай Орос найз ярьдаг юм. Оросод хиам цөцгийн тос ургамлын тос олдохгүй байхад манайд байсан Оросууд халгиж байсан байх шүү. Лав линутаг явахдаа вагон вагон бараа ачаад явдаг байсан улс даа.
Тэр үед Орос оронд олдодгүй ховор ном Монголд байдаг байлаа. Оросууд Монголоос ном зохиол, өвлийн дулаан хувцас, малгай, нэхий дээл авч өмсдөг, гол мөрнөөр аялж, томоохон голуудын загасыг янз бүрийн аргаар барьж/хядсан гэхэд хэлсдэхгүй/бараг л дуусгасан. Дархан, Эрдэнэтийн Оросууд Сэлэнгэ мөрний эх Олон голын билчирт ногоон онгоцоор очиж тул загасыг дуусгаж ховор амьтны тоонд оруулсан. Дураараа л дурьгидаг байжээ.
bidend hurteelgui zuil shu dee , jujigchin hun yu yrij chadah n oilgomjtoi , harin ukrainiig l burhan urshuug iim yrunhiilugchtei bolw
hudlaa dongosh ba. orosuud tusgai hangamjtai, tsalin huls saitai baiv. mongold ireh gej ih ariin haalgadaj baij irdeg bsiim. Mongoloos ochood shuud moskvich avch unadag, oros delguurees orosdoo oldohgui barunii baraa avch umsunu. naiz nartaa mongoliin oros delguurees baraa zahina. amidral ni shuud deeshilne. ene odoo humuus oi sanamjaa aldsan gej bodood bga yum bh da zailuul.