Японы шинэ эрин Рэйва тавдугаар сарын 1-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Өнөөдөр /2019.04.01/ Японы Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нд эхлэх Шинэ Эриний нэрийг албан ёсоор зарлалаа.

Японы Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ёшихидэ Сүга 10.30 цагт Хэйсэй эриний халааг авах Шинэ үеийн нэрийг “Рэйва” хэмээн ард түмэнд мэдэгдлээ.
 

126 дахь Эзэн хаан Нарүхито хаан ширээндээ залрах 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн, Рэйва эрин Наран оронд эхлэх юм.

Рэйва хэмээх нэрийг Нара үеийн яруу найргийн түүвэр зохиол болох “Манёошюү” зохиолоос авсан гэнэ. Урьд өмнөх эриний нэрсийг Хятадын эртний түүхэн зохиолоос сонгож байсан бол энэ удаад анх удаа Японы уран зохиолын дурсгалаас сонгосон гэж мэдээлсэн байна.

Удахгүй Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн бага хурал хийж, шинэ нэрний утга учрыг тайлбарлах юм.

645 оноос эхэлсэн анхны Тайка үеэс хойш 248 дахь эрин ийнхүү эхлэх гэж байна. Яг ийм ханзтай нэртэй компани Японд 6 байдаг байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top