Увс аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Увс аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа тухай тус аймгийн удирдлагууд өнөөдөр /2019.04.03/ хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө.

Увс аймагт байгалийн өвөрмөц бүс, бүслүүрүүд оршдог бөгөөд Увс, Хяргас нууруудаа түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжтой хэмээн Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу хэллээ. Тэрбээр мөн Увс аймгийг сурталчлах ажлын хүрээнд тус аймгаас 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэлд ирээд байгааг хэлсэн юм.

Увс аймгийг сурталчлах ажлын хүрээнд “IT 2019” олон улсын үзэсгэлэнд Увс аймаг түншлэгч аймгаар оролцсон бол ирэх баасан, бямба гарагт “Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг МҮХАТ-д зохион байгуулаар төлөвлөжээ. Чуулга уулзалтын үеэр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг дэлгэхээс гадна СТӨ-нд Увс аймгийн хөгжимт драмын театрын бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(64.119.24.42) 2019 оны 04 сарын 03

Anhaarah gedgiig yu gej oilgoh be, anhan shatni ajil hiimeergui bna, Odoo hiij baih tsag, gehdee tur hezee ch hiihgui ayalal juulchlalin marshrutaa l zuv gargaad bodit shaardlaguudaa taviad yavchih

0  |  0
Х(66.181.161.40) 2019 оны 04 сарын 03

МҮХАҮТ

0  |  0
H(66.181.161.40) 2019 оны 04 сарын 03

ITM

0  |  0
Top