SMART UB апликейшн ашиглалтад орлоо. Жил бүрийн эхний улиралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр /ОНХСХ/ хийх ажлын саналыг иргэдээс авдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг саналыг цаасаар авдаг байсан бол энэ жилээс сонгогдсон дүүргийн 42 хороонд цахим буюу ухаалаг утасны апилкейшнаар авдаг боллоо.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийг 2015 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын 87 хороонд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн нэгдүгээр зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг цахим хэлбэрээр буюу ухаалаг утасны SMART UB апликейшнаар авах боломж ийнхүү бүрдлээ. SMART UB апликейшныг өнгөрсөн онд 19 хорооны 13,000 иргэнийг хамруулж, санал асуулга авч туршжээ.
Энэ жил SMART UB апликейшныг ашиглан хороо, дүүрэгтээ 2020 оны ОНХСХ-гөөр хэрэгжүүлэх ажилд өгөх иргэдийн саналыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 4-ны хооронд эхлүүлжээ. Харин туршилтын бүсэд хамрагдаагүй үлдсэн хороодын иргэд уламжлалт хэлбэрээр өөрийн саналаа өгөх юм байна. SMART UB апликейшныг ухаалаг утсандаа суулгаснаар иргэний санал өгөх эрх нээгдэх бөгөөд нэг иргэн нэг л санал өгөхөөрөө онцлог аж.
Иргэд цахимаар саналаа өгснөөр ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах, төсөв захиран зарцуулагчдад бодит судалгаа мэдээлэл өгөх, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардал хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх олон ач холбогдолтой аж. Шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадал зэргээс шалтгаалж нийслэлийн хороодыг хэсэгчлэн авч туршиж эхэлжээ. Энэ жил 42 хороонд туршсанаар алдаа, эрсдэлийг тооцон шалгаж, нэмэлт сайжруулалт хийж 152 хороонд Smart UB апликейшнийг ашиглах бэлтгэл ажлыг хангана.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
HUD n 4r horoond amidardag Manai heseg n dahin tolovloltod orson bolobch etseg ehiinhee hashaand orh tushaarlan amidarch baigaa hvmvvsiig yah gej baina be? Ene metchilen ail orh olon bainaa Ene asuudaliig zov zohistoi shiidverlej ogno vv! HIDn 4r horoo Artsatiin 16-699 n toot orshin suugch L. Battsetseg utas 91147705