Өнөөдөр 11:10 цагийн орчимд Богд уулын Богинын ам буюу Соёмботой уулын баруун талд түймэр дэгдэж байна гэсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын 100 алба хаагч цаг хагасын хугацаанд тархалтыг зогсоожээ. Дуудлагын дагуу Нийслэлийн хүрээний Аврах, гал унтраах 10, 14, 26, 30, 63 дугаар анги, нийслэлийн аврах албаны нийт алба хаагчид түймрийн газар ажиллаж байна. Одоогоор түймрийн тархалт зогссон ч, голомтод асч буй унтраагүй хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Ослын газрын зураглал бүрэн гараагүй байгаа ч алба хаагчдын мэдээллээр 5-6 га газар шатсан байна. Энэ жил хуурайшилтын улмаас Богд уул орчимд хуурайшилтын зэрэг өндөр байгаа учраас иргэдэд мэдээлэл өгөхөд анхаарч ажиллахыг Онцгой байдлын албанаас санууллаа. Дашрамд сануулахад Нийслэлийн онцгой байдлын газар энэ сарын 12-ны өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн онцгой байдлын газартай хамтран гал түймрийг унтраах дадлага сургууль хийсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Онцгой байдлын газарт модны хулгайч байдаг хөрөө байдаггүй юм уу?Хаагаа ханзартал сүхээр балбаж ххарагдлаа хөөрхий дөө
12-д муу ёр дуудаж дээ