Ройтерс агентлагийн хоригдож буй сэтгүүлчид Пулицерийн шагнал хүртжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Мэдээллийн Ройтерс агентлагийн шоронд хоригдож буй хоёр сэтгүүлч Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн болон Бурхны шашинтай тосгоныхон 10 рохинжачүүдийг хоморголон хөнөөсөн хэргийн илрүүлсэн олон улсын сурвалжилгынхаа төлөө сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулицерийн шагнал хүртжээ.

Ва Лон, Кяв Ся Оо нар Мьянмар улсад үндэстний цөөнхөө хоморголон устгаж буй дэлхий нийтэд илчилснийхээ төлөө 490 хоног хоригдох ял авсан билээ. Томсон Ройтерс компанийн гүйцэтгэх захирал Жим Смит мэдээллийн сүлжээг хоёр сэтгүүлчээ эрх чөлөөтэй болтол энэ баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэхгүй гэжээ.

Пулицерийг шагналыг мөн Associated Press агентлагийн сэтгүүлч Мэгги Майкл, Маад аль Зикри, Нариман эль Мофти  нар Йемений иргэний дайны үеэр энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэн, тамлан зовох явдал дэлгэрсэн тухай сурвалжлагаараа хүртжээ.

Мөн Вашингтон Пост сонины сэтгүүлч Жамал Хашоггийн аллагын талаарх сурвалжлага тус сонинд Пулицерийн шагналыг авчирчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top