Өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр олны дунд Никель Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан байдаг.
Тодруулбал, Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болж харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм.
Гэтэл хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад, хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарсан өдөр сэжигтэн этгээдүүдийн унаж явсан автомашинаас хар тамхи хийж явсан даавуун оёмол уутыг эд мөрийн баримтаар хураан авсан байжээ. Уг уут нь харагдахдаа лам нарын арцны уут мэт харагддаг гэх ба энэхүү уут нь сэжигтнүүдийг хар тамхи хадгалж, тээвэрлэж явсан гэдгийг нотлох ганц баримт байсан гэдгийг хэлж байна. Харин энэхүү нотлох баримт алдагдсанаар Г.Дашням нарыг эрүүгийн хэрэгт татах боломжгүй болж байгаа ба хар тамхи мансууруулах сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрджээ.
Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн этгээд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах болон 30 хүртэлх хоног баривчилж, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай сургалтад хамруулах арга хэмжээ авдаг байна.
Ийнхүү хар тамхины хэргийн нотлох баримт алдагдсан учраас хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэхээр болсон байна. Энд тодруулахад, Г.Дашнямтай хамт саатуулагдсан хоёр этгээдийн нэг нь Монгол улсын ерөнхий сайд асантай ураг төрлийн хамаатай нэгэн гэх ба уг хэргээс мултрахаар албан тушаалтнуудтай уулзаж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл ( 20 )
UU ZAZA. XAR TAMXI TATSAN NI YHEH, BIEDEE AVCH YAVSAN NI YHEH. GETEL NOTLOX BARIMTAA XULGAID (TSAGDAAGIIN GAZRAAS SHUU) ALDLAA GEED XEREGTNUUD NI YAMARCH YAL AVAXGUI BOLSON GEDGEE ULAIM TSAIM OLON NIITED MELEELEED L. AMAR BOLJEE AMAR BOLJ. XYH ALCHIXAAD AMIA XORLOSON GENE, NOTLOX BARIMTAA USTGAAD GEMT XEREGTEN BISH BOLNO GENE. MONGOL GEDEG ULS ORSHIXOO BOLICHIXSON YUM BISH UU?????
har tamhi geh uuruu uursdiiguu horduulj bui hvmvvstei svrtei temtseed .......... mongoliig huu hamsan tonuulchid deeremchidee shiitge . lararuudaa . ....!!!!!!!!...... hulgaich tonuulchdiin gaigaar zaluus iim zamruu .. iim hongil ruu hvssen hvseegvi orj baigaa yum
Хууль зүйн сайд цагдаагийн удирдлагууд прокурорууд анхаарал хандуулж хэргийн баримт хулгайлсан устгасан албан хаагчид нартай зохих шийтгэл оноож.АТГ цагдааг шалгуулж хар тамхичидиын гар хѳлийг шалгах хэрэгтэй.
Хэрэг бүртгэл дээр хураасан жагсаалт дээр ядаж эд мѳрийн баристаар гээд тэмдэглэгээ байгаа байлгүй.Тэгэх тусам муусайн хар тамхичидийг гарах гарцгүй тултал нь ял ѳгч нийгэмд залуу үед хууль цагдаад сануулга ѳшѳх хэрэгтэй.
ene udaad hen negnii achaar multarlaa ch daragiin udaa tuund bolomj bhgui gedgiig sanarai. Ter duguig chn hen ch avahguu.
Анхнаасаа л худлаа гар шүү дээ. Хятадаас эд анги авч ирчээд дугуй үйлдвэрлэж байна ч гэх шиг. Шаркуудын мөнгөөр хар тамхины наймаа хийгээд л .
Битгий худалаа үнэн мэдээлэл тараа !!! Хүн гүжирдэж гүтгэх хэрэггүй шүү !!! Буруутай эсэхийг шүүх л эцэслэн шийднэ шүү дээ !!! Бас худал үнэн нь мэдэгдэхгүй хүмүүс хүн хэл амаар доромжлоод байх ямар ч хэрэг байхгүй шүү ! Юм хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй тархи оюун ухаан хүч хөдөлмөрөөрөө хийж бүтээх гэж хичээж байгаа Монгол залуугаа дэмжих хэрэгтэй шүү дээ !!!!
Энэ худлаа үнэн мэдээлэл тараасан замбраагуй цахим хуудсуудыг хэзээ нэг учирыг нь олхын болдоо.
Nikel bish junkie (har tamhichin) Ganbaa iym bishuu. UB chuud ter duguig n sain tureeslej orlogo sain oruulj mansuurah bolomjiig n sain hangaj ogooroi ene zun.
халаасны хулгайч ороод авчихаагүй нь мэдээж. энэ дураараа дургисан дарга нарыг яана даа.
За гүй л дээ. Нэг удаа гэж шааассс. Ганбаагийн ах дүү нар нь татаад сууж байгаад гарч ирж л байсан шдд
Хамт татсан хүн нь сайдын хүү гэсэн биз дээ
Нямдорж сайдаа танай цагдаа нар хэргийн баримт устгасаар байх уу??? Мѳнгѳтѳй ар тал сайтай гэгдэх баячууд улс тѳрийн хүрээлэлийн энэ мэт хар тамхичид хэргээс мултарсаар залуу үед нийгэмд буруу үр тарисаар.Тѳрийг тѳмѳр нүүр хаачив!!!!!!!
Никель энэ тэр гэсэн энэ рецедивистийн удам Дашням болон хам хэрэштэнгүүдэд тѳр тѳмѳр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.Нэг татахад зѳрчилийн хууль үйлчилнэ.Мѳнгѳ тѳлѳхѳд хэргийн баримт устгана яиар урт гартай тѳриын цагдаа хуулиар тоглоом хийсэн гэмт хэрэгтэн вэ??? Шүүх прокурор 2хооронд 3дугд байгаа нэр хүндээ сэргээж шударга ёс тогтоох болсон.Хадам ээж засгиын газар дэлхийн банкинд эхнэр нь гэж солонгост нийгмийн даатгалд нябо хийнэ.Танил тал ар ѳвѳр ихтэй шарк танк ч гэсэн лоббигоор зохицуулсан шоу.
ДҮРМИЙН ДАГУУ БҮХ Л АРГЫГ ХЭРЭГЛЭНЭ: ДАШНЯМ ШОРОНЛД ОРОХГҮЙ ТҮЙ МАЙ. ЧАДДАГ ЮМ БОЛ БАРИАРАЙ ТААНУУС ЗА ВУ
Мѳнгѳтѳй ар тал сайн татаастай хүмүүст хууль иншэж үйлчилж байна.Иулгаад чллах хэрэгтэй.Хар тамхи хэрэглээд зѳрчлийн хуулиар шийтгэх гэх шиг энэ байдал залуу үед сургамж авхуулах зорилгоор ял ѳгч бусдад сургамж болно. яЭгэ харваас үл бүтжх этгээд эцэг нь архаг хулгайч байсан.
Мөрдөж байсан, хэргийн нотлох баримтыг алга болгосон цагдаагийн алба хаагчдаа арга хэмжээ аваач. Ажлаас нь халаач.
тэнэг малнууд
Horiooch muu lalar
naad hynee sulal