Засгийн газрын шийдвэрээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, гадны “Стандарт” банкинд тавьсан өрийг тэглэсэн билээ. Энэхүү 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн нар мэдээлсэн байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Эрдэнэт” үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй гэж ярьсан төдийгүй “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн нөөц хөрөнгөөс гаргасан хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнгээс дараах зүйлийг тодруулсан юм.
-“Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, гадны “Стандарт” банкинд тавьсан өрийг Засгийн газрын шийдвэрээр тэглэсэн. Энэхүү мэдээллийг анх Шадар сайд Ө.Энхтүвшин та хоёр хэвлэлийнхэнд өгсөн. Энэ үеэр “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргасан гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл танай үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Эрдэнэт” үйлдвэрт Эрсдлийн сан байдаггүй гэж хэллээ. Хэн нь үнэн яриад байна вэ?
-Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн.
-Тэгвэл танай үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Эрсдлийн сан байдаггүй, Ш.Батхүүгийн өрийг нөөц хөрөнгөөс төлсөн” гэж мэдэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Би та бүхэнд хүндэтгэлтэй хандаж, цаг нь болоогүй зүйлийн талаар мэдээлэл өгч байхад тэнд ярьсан зүйлийг асуух юм. Заавал ингэж сонин, сонин асуулт асуух шаардлага байна уу. Тэр хүн юу ярьсан эсэхийг мэдэхгүй. Өнөөдөр би үйлдвэрийнхээ ажлыг хэвийн сайхан явуулахын төлөө л ажиллаж байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн энгийн нэг ажилтан тэгж хэлсэн бол ойлгоно. Гэтэл бүхэл бүтэн ТУЗ-ийн гишүүн тань “Эрдэнэт” үйлдвэрт Эрсдлийн сан байдаггүй гэж мэдэгдээд байна шүү дээ. Тэгвэл та үйлдвэрийнхээ Эрсдлийн сангийн талаар жаахан тодорхой мэдээлэл өгч болно биз дээ?
-Цаг нь болохоор Засгийн газрын Ажлын хэсэгт албан ёсны мэдээллийг өгнө.
-Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүүгээс хохирлоо яаж барагдуулах вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр ямар арга хэмжээ авах вэ?
-Би өрийг нь тэглэсний дараахан тушаал гаргаж Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ чиглэлээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэхүү хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Харин тэр хүмүүсийн хөрөнгөтэй эсэх нь хуулийн хяналтынхны шийдэх асуудал. Бид 40 сая ам.долларыг нь төлчихлөө. Энэ чинь дүрэм, журмынхаа дагуу олон улсын хэмжээнд явж байгаа зүйл. Энэ ч утгаараа процесс нь их удаан юм билээ. Энд хэвлэлийнхнээс нуугаад байх зүйл байхгүй.
Гэхдээ би том эрх ашгаа бодож ажиллах ёстой хүн. Аливаа гэрээ, хэлцэл чинь тодорхой цаг хугацаатай байдаг. Нөгөө талдаа хүлээсэн үүрэг бий. Бидэнд ч хүлээсэн үүрэг байдаг. Ялангуяа өр төлбөртэй холбоотой зүйлийг нэг цонхоор, бодлогоор зөв явуулж байж л монголчууд хожино.
Сэтгэгдэл ( 12 )
Үйлдвэрийн томчууд жил бүр авдаг аймшигтай өндөр шагнал урамшуулалаа больчих гээд том эрх ашгийн төлөө сэтгэл гаргавал боломж нөөц байгаа байх оо
Alin ch ard tvmnii umch
Монголчууд алдчаад байхад хожно гэж хуцаад байх юмаа нээрээ
Demberel gej manan giin nohoi erdenet d yu hiideg ba olon ehneree tejeej diilehgui hulgai hiiheer ochijee zai9
ЭНЭ ЁСТОЙ ”ХУЦАЖ” БАЙНА... ҮГЭНД НЬ БҮҮ ИТГЭ..
Bi ooriinhoo erh ashigiig bodoj ajillah estoi. Yagad gevel bi udahgui tetgvertee garna, nam nadad alban tushaal oghoo bolih uchir.
ene obgon bolimoor umaa,iim bgechuul bol tegtebertee suuh heregteishdee,ali coziin ueiin medlegni dyyssan hocrogdson obgon yag ulsiinhaa toloo bich,namiinhaa ooriinhoo tolool azillah biz
Бадамсүрэн гэгч өгөр өвгөн худлаа ярьж байгаа юм.