Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/ 14:00 цагийн орчимд гарлаа.
Манай сэтгүүлчийг очих үед харьяа дүүргийн цагдаа, онцгой байдал болон мэргэжлийн хяналтын алба хаагчид хэргийн газарт ажиллаж үзлэг шалгалт явуулж дууссан байв.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлж байгаагаар “Шороон шуургатай байсан учраас дээрээс ямар зүйл унасан нь тод харагдаагүй. Сүүлд харахад хоёр блок унасан байсан. Азаар жолооч нь амьд гарсан. Тэр жолооч жоохон л урагшилсан бол үхэх байсан” гэсэн юм.
Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж буй оффис үйлчилгээний зориулалтын байр бөгөөд тус компанийн холбогдох хүмүүсээс тайлбар авахыг хүссэн ч хэвлэлд байр суурь илэрхийлэхгүй гэх хариулт өгсөн юм.
Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ. Харин машиныг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэсэн байсан юм. Жолоочийн ар гэрийнхнээс түүний эрүүл мэндийн байдлыг тодруулахад “Ийм зүйл болсонд үнэхээр цочирдож байна. Ямар азаар эсэн мэнд гарсан юм бэ гэж залбирч байна. Хөл өвдөг нь гэмтсэн. Өөр хэлэх зүйл алга” гэсэн юм.
Харин машины арын суудалд зорчиж явсан иргэн У "Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөр барилга дээрээс том гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа хоёр хос, ард нь би. Тэр том чулуу бид гурвын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан хоёр хүний аль нэгний дээрээс унах байлаа" гэжээ.
Сэтгэгдэл ( 11 )
ЮУН БЛОК. ЗҮГЭЭР ТӨМӨР БЭТОН ДАМ НУРУУ БАЙНА. 5 ДАХИН ХҮНД БЛОКООС ХЭД ДАХИН АЮУЛТАЙ
хаашаа л харна прусс
Зохион байгуулалттай шидсэн байх магадлалтай харагдаж байна.
Өчнөөн айлын хашаа, байшингийн дээвэр хийссэн байна. 4, 5 барилга дээрээс том жижиг зүйл унажээ. Болгоомж хаа, хаанаа илүүдэхгүй шүү. Өндөр байшингийн доогуур явахдаа маш болгоомжтой явах хэрэгтэй.
Ямар азтай юм.
Ямар азтай юм.
Сая бас тэншисийн тэнд барилга дээрээс төмөр унасан байна
Safety first gechjee ichihgui
Люлкны эсрэг ачаа байна аюултай юм болж
Bishrelt groupiin barilga shdee.