Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.04.23/ Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Монгол Улсын Үндэсний номын сангийн ажилтай танилцах үеэрээ шинэ барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахыг санууллаа.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд АНУ-ын Элчин сайдын яамны урд, Сүхбаатар дүүргийн барилгын зүүн талд Үндэсний номын сангийн шинэ барилгын шав тавьсан ч одоог болтол ашиглалтад ороогүй юм. Энэхүү барилгын ажилд нийт 14 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт 300 сая, 500 сая зэргээр мөнгө суулгадаг ч ажлыг бүрэн дуусгахад хангалтгүй байсан юм. Үндэсний номын сангийн барилгын ажлыг “Акмихолдинг” ХХК гүйцэтгэж буй бөгөөд хэрэв төсөв мөнгийг шийдвэл 2020 онд ашиглалтад орох боломжтой гэж компанийн зүгээс мэдээлж байгаа билээ.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар байх ба 1-4 давхартаа уншлагын танхимтай, нэгдүгээр давхартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг танхимтай, 6-11 давхартаа номын фонд байхаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөв мөнгийг шийдэх, ажлыг хурдан хугацаанд шахан ажиллаж, энэ ондоо багтан ашиглалтад оруулахыг шаардлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс төсөв мөнгийг хурдан хугацаанд шийдвэрлэн, шахуу хугацаанд ажиллавал 2020 онд бүрэн ашиглалтад орно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Zakhiral nuhur yamar hun be?
Zakhiral nuhur ni hir hun be aan
Haana barigdaj bgaa yum boldoo zailuul