“Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Урлаг соёлын одууд хийгээд загварынхантай нөхөрлөдөг нь түүнийг олны анхааралд өртөхөд нөлөөлсөн ч байж болох юм. Ангуучийг холимог тулааны спортоор хичээллэдэг, дээрээс нь сагсан бөмбөгийг гарамгай сайн тоглодог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэгүй.
Ангууч саяхан болсон "Бүх Оддын" тоглолтын үеэр өөрийнхөө бас нэгэн чадварын ил болгосон нь энэ.


Сэтгэгдэл ( 0 )