ТОДРУУЛГА: Өлссөн хонин сүрэг хулгана барьж иджээ

2019 оны 04 сарын 26

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн тухай мэдээллийг малчид ирүүлж байна. Энэ мэдээллийн мөрөөр Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахаас тодрууллаа.

-Танай аймагт өвс тэжээл муудсантай холбоотойгоор хонь хулгана барьж идсэн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодруулна уу?

-Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан. Энэ мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн нутаг дэвсгэр дээр ажилласан. Бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь хулгана барьж идсэн байна. Бэлчээр, өвс сайтай газар бол ийм зүйл болоогүй.

-Хэзээнээс ийм зүйл болсон юм бол?

-Мэр сэр, цөөн айлуудын хонин сүрэгт саяхнаас ийм тохиолдол илэрсэн. Бэлчээрийн доройтолтой болохоор хонь, мал уурагийн дутагдалд орж байна. Уурагийн дутагдалд орохоороо хулгана барьж идэж байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан.

-Мал өвс, тэжээлийн хомсдолд орсонтой холбоотойгоор сум, орон нутгийн удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бэлчээрээ сэлгэж нүүхийг малчдад зөвлөж байна. Мал эмнэлгийн газраас өвчтэй малд бол хордлого тайлах болон антибиотикийн эмчилгээ хийдэг.  

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Өнгөрсөн онд манай аймгийн Мөрөн суманд нэг айлын хонин сүрэг хулгана барьж идсэн нь бүртгэгдсэн. Сүхбаатар аймагт ч мөн өнгөрсөн жил хонь хулгана барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн юм билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 65 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ойдаа(150.129.143.34) 2019 оны 05 сарын 05

Зуданд гарч чадахгуй хашсан хонинууд бие биенийхээ ноосыг зулгааж иддэг учир унэн байх

0  |  0
Иргэн(112.72.12.6) 2019 оны 05 сарын 04

Хулгана идэж байхыг нь харсан юм бол тухайн үед нь зургийг нь авсан байлгүй дээ зургийг нь тавиач

0  |  0
tse(66.181.161.48) 2019 оны 07 сарын 26

tiim hurdan honinuud uu hulgana bultas geed alga bolmooriin

3  |  0
Зочин(66.181.161.27) 2019 оны 07 сарын 26

Улсаас тусламж гуйж байхаар малчид мянгат байж 100 мал зараад хэдэн машин өвс авч чаддаггүй юм у бүгдийн үхүүлж байхлаар

4  |  0
Ooo(66.181.161.87) 2019 оны 07 сарын 26

Өө энэ малчид залхуу байна өвсөө сайн бэлдээч малын тэжээл тарьсан ч болно ш дээ

2  |  0
ккккк(66.181.161.41) 2019 оны 07 сарын 26

Уургийн дутагдалд орцон юм бол удахгүй хоточ нохойгоо барьж идэх нь лдээ.Бѳѳнѳѳрѳѳ нийлээд дайрвал ганц нохой юу болохов кккк

1  |  0
e(202.9.42.122) 2019 оны 07 сарын 26

malin mahaa uchnuun unetei zardag bas tsagaan idee n une n diildehgui bna odoo tgd iim yum yarij bdg baigaliin gamshig gej boloh ch arga hemjee awah ystoi bzde

3  |  3
Zochon(84.132.149.187) 2019 оны 05 сарын 01

Uvsuu sain beldel dee malchid malaa suugee zaraad mungu oldog l bizde mal mallah ch hetsuu hund ajil ni ajil ldaa tegehdee tsagaan ideee Gee hurtel zardag hund zugeer ugduggui l bh tiim bhoor uursfuu uvsuu sain beldmeer ym

0  |  0
үхсэн хулгана биз(183.177.99.22) 2019 оны 07 сарын 26

турж үхэх гэж байж хулгана хөөж явах бол хэцүүл дээ

1  |  0
Зочин(66.181.161.52) 2019 оны 05 сарын 01

Нэа сайгүй л хонь; хулгана барьж идэж байна даг. Төв аймгаар ч гэсэн. Манай хонь хулгана идэж л байлээ

1  |  0
Тт(107.77.92.129) 2019 оны 05 сарын 01

Энэ жил хулгана, ирэх жил хүн барьж идэх юм байна л даа. Хонинд баригддаг хулгана ч гэж юу байхав. Хашаад байсан биз. Залхуу малчин аөвс иддэг амьтныг маханд ортол нь хорисон биз.

3  |  1
Нэг(64.119.17.165) 2019 оны 04 сарын 30

Уургын дутагдалд ортол нэг газар б.гаа малчин гэх мангарыг намар малтай нь бойнд явуул..

2  |  0
Hammer(202.55.188.42) 2019 оны 05 сарын 03

Tsuljiltiin gol buruutan ni uursduu shude ubs tejeelee oligtoihon abch boldogui yumu. 100 honitoi bol 10iig ni zaraad ubs tejeelee hudaldaad abaach hohi ni umhii shibree arilgaj chadahgui hir unertuulsen archaagui orkuud

1  |  3
Green(202.126.89.249) 2019 оны 05 сарын 01

Ай ой хээв нэг л ярилцлага өгөхийг... Түүнийг нь бахархалтайгаар улс орон дэлхий даяар цацахыг бахархалтайгаар ,,, бахархалтайгаар.????????

3  |  0
Зочин(202.55.188.41) 2019 оны 04 сарын 28

Тѳрийн түшээ нь хүчин хийж, хүн боож унагааж, ждүчнээр цоллогдохоос наагуур мэдээ байна. Тэр малчид нь яасан амьтас вэ? Малынхаа тоо толгойг зохицуулмаар юм. Хэтэрхий шунаж малын тоонд хэт анхаарсанаас энэ болрв уу.

1  |  0
зочин(202.126.89.142) 2019 оны 05 сарын 05

Одооны малчид бэлчээр сэлгэнэ гэж байхгүй нэг шавар амбаар барьж суучихаад л жтлийн 4 улиралд нэг л буурин дээрээ суугаад л байна зуслан намаржаа өвөлжөө хаваржаа гэж байхгүй нэг газраа ээрээд л идүүлээд байхаар бэлчээр яаж нөхөн сэргэх вэ дээ ургамал үрээ хаяж хөрс өөрөө нөхөн сэргэх боломж олгохгүй халцгай болтол нь суугаад байгаа юм чинь аргагүй шүү дээ малчид нь малчин байхаа больсон өнөө үед юм болгоныг мөнгө гэж хардагаас болж байгаа юм аа дээр үед малчид 4 улиралдаа нүүж малаа хариулдаг байсан даа тэгж нүүдэл хийж бэлчээрээ доройтуулалгүй малч ухаанаар хандаж байсан даа мал нь өвчлөхгүй

6  |  0
Зочин(66.181.185.239) 2019 оны 04 сарын 30

Хэнтийн удирдлагууд енгет чулуугаа ухуулж херсее орвонгоор нь сvйтгvvдсэн газраа ургамалжуулах арга хэмжээ авахгvй юмаа. Одооноос тарих олон настын vр олж бэлдэж байгаад бороо орохтой зэрэг херсенд цацчихад хар аяндаа л ургачихна ш дээ

1  |  0
dash(68.226.67.57) 2019 оны 04 сарын 27

Odoo ene honinuud chononoos ailtgui bolj ee

0  |  0
хан(64.119.22.118) 2019 оны 04 сарын 27

онигоо юмуу тийм муур шиг овжин хонь байна уу хааяа өлсгөж хулганаа бариулж байвал зүгээр юм биш үү энэ ШУ-ны нээлт ч манай нутгаас гарлаа даа

0  |  0
WTF(202.55.191.130) 2019 оны 04 сарын 27

WTF

0  |  0
ulger(59.153.85.67) 2019 оны 04 сарын 27

tsevuun tsag irjee

0  |  0
MGL(59.153.114.101) 2019 оны 04 сарын 27

MUUDSAN MALD ADUUNII ELEG UGUUD GAIGUI BOLDOG ...GEHDEE HONI HULGANA BARIJ IDEHED BAS ZAI BAIGAA

0  |  0
хурц(103.229.120.215) 2019 оны 04 сарын 30

Энэ бол шал өөр зүйл нэг ёсондоо тэмцэл төр хийгээд хүмүүс нь чадахгүй бол мал хонь өөрөө тэмцхээр шийдсэн хэрэг хэнтий сүхбаатар төв дундговь аймгуудын нутгаар үлийн цагаан огтоно маш их бүр гамшгын хэмжээнд хүртлээ олширсон шүү дээ тэд малын бэлчээрийг сүйтгэж байна өнөөдөр төр засагт хонь огтонбг идэж устгаж аииараа анхааруулж байна шүү

3  |  0
Ssereenen (203.91.115.53) 2019 оны 04 сарын 27

Honi hulgana ideed chono uvs iddeg bolsiin bnlda hoitongoos honi yamaa niseed yavchihiin bnlda

0  |  0
Зочин(49.0.212.254) 2019 оны 04 сарын 30

Арчаагүй залхуу малчид өвс тэжээл худалдаж авахад яадгийн. Мах сүү ноос ноолуур арьс бүх юмыг нь үнэлэхийн дээдээр үнэтэй үнэлж зардаг биздээ.

13  |  1
Zochin(202.126.88.57) 2019 оны 04 сарын 29

Энэ үнэн шүү.Хүмүүст сонин сонсогдож байгаа байх хонь хулганийг хөөгөөд барьж байна.Малчид залхуу байна өвс муу газраасаа нүүхгүй байна.

12  |  0
Ksa(202.126.89.24) 2019 оны 05 сарын 02

Хэзээ ч тийм юм байхгүй. Хөдөөнийхөн худлаа шааж үнэгүй өвс авах гэж байгаа санаа нь тэр. Хулгана хонинд баригдлаа юу, хонь муурнаас овсгоотой хөдөллөө юу. Баримжаатай шаа. Хөеө идсэн байж болно.

10  |  4
Haha(202.9.42.207) 2019 оны 04 сарын 27

Hulgana tgeed honind barigddagl um bhdaa

1  |  0
зочин(139.5.216.87) 2019 оны 04 сарын 27

өлийн цагаан огтоно нь бэлчээрийг сүйд хийгээд байдаг болохоор амьтан хүртэл мэдэж байгаа юм байлгүй дээ

3  |  0
Matilda(156.0.212.8) 2019 оны 04 сарын 29

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  4
b(202.126.89.73) 2019 оны 04 сарын 27

choir yavah zamd mashind dairuulj uhsen hulganii srgiig honi idej baihtai taarsan unen baijee

2  |  0
Иргэн(203.217.139.227) 2019 оны 04 сарын 27

Цөвүүн цаг ирж байгаа юм байна даа. 60-70 сая ашиг шим муутай мал эцэст нь өлдөөд хүүхэд рүү дайрдаг болох юм биш биз?

2  |  1
sant(112.72.12.14) 2019 оны 04 сарын 29

tolgoitoi solom ungui av selenged

2  |  0
Хаха(64.119.27.192) 2019 оны 04 сарын 26

Удахгүй хонь хүн барьж идэх байх

0  |  0
vb(202.9.42.70) 2019 оны 04 сарын 29

Ug n malchid maldaa huchit tejeel beldej uguh yostoi tegj baij mineral dutagdaliig n nuhdug. Odoonii malchid shal zalhuu archaagui huchit tejeel beldehees zalhuuraad baina!!!

11  |  0
бббб(202.179.10.22) 2019 оны 04 сарын 27

арай худлаа байхаа мал хулгана идээд байхдаа яаахав дээ

1  |  1
j(66.181.161.59) 2019 оны 04 сарын 29

Ene bol malchidin buruu bishee tor zasag olon zuun jil mongol ulsig tejeej awch ywaa hezeech shawhagdaggvi baylag mal svregtee zow bodlog gargaj toog bish chanart anhaarch olon malti hvnd ogdog shagnalaa odoo chanartai ashig shim saitai mal vilwerleg bailg saijruulsan hvnd ogoh hergtei

4  |  1
Уншигч(103.229.121.65) 2019 оны 04 сарын 27

Зудтай жил хулгана идэж л байдаг шүү дээ. Олон жилийн өмнө Баянхонгорт маш их цас зуд болж малчин залуу нэг хонио гаргаж шөлийг нь хонинууддаа өгсөөр байгаад цас ханзарч борог өвстэй залгаж байсан тухай мэдээ гараад л байдаг байсан. Одон өдрийг өнгөрөөсөн байдаг.

5  |  0
55(103.229.122.7) 2019 оны 04 сарын 29

Өвс тэжээл авч өгөхгүй хэнээр авхуулах гээд бгаан даварцан арчаагүй малчид

9  |  4
1(192.82.64.215) 2019 оны 04 сарын 26

ямар аймаар юм бэ. аргагүй л цаг зэвүүн болжээ

0  |  0
Ддддд(202.9.44.188) 2019 оны 04 сарын 26

За хонь махан идэштэн болдог юм бна.цөвүүн цаг ч ирж дэ

2  |  0
Хайтан цэцэг(66.181.178.28) 2019 оны 04 сарын 27

Хэнтий Сүхбаатараас хонины мах авч идэлтгүй юм байна Бузар юм Цөвүүн цаг ирж хонь махчин болж байна

6  |  3
Зочин(42.148.142.217) 2019 оны 05 сарын 01

Ээ бүү үзэгд! Хонь мах идэж байхыг үзэх зуун гэж. Хүн бүр хүнээ барьж идэх нь холгүй ядуурал гачигдал. Тэжээл байсан бол юу гэж ингэх вэ дээ. Төрсөн үрээ хүчиндэх эрстэй монгол нэртэй гутамшгийн улсад юм юм үзэх нь ээ.

13  |  0
Зочин(203.91.112.198) 2019 оны 04 сарын 27

хулгана идээд үхэсэн хонийг уб руу манхы захруу марш

1  |  0
зочин(122.201.23.210) 2019 оны 05 сарын 01

.Баахан туранхай чалх муутай мал өсгөж бэлчээр талхалж байхаар сүргийн тоогоо цөөлж чанаржуулмаар байна. Бэлчээрийн даац хэтэрсэн. Өнгөрсөн намар малаа цөөлөх байж. Монголчуудаа тэжээсэн бол аштай вэ дээ. Худлаа үнэрхээд махаа үнэд оруулаад байсан. Одоо ингээд өлдөөд үрэгдээд хэнд ч хэрэггүй боллоо. Таарууханыг нь нядлаад эргэлтэнд оруулсан бол бид ч цатгалан, малчид ч мөнгөтэй байх байлаа гэж. Ер нь ямар ч аж ахуй эрхлэх байсан сайн тооцоотой, ухаалаг баймаар байна шүү

37  |  0
Хр(66.181.161.69) 2019 оны 04 сарын 28

Мал хулгана идэх дохиолдол байдаг ер нь цаг хатуурхаар бүүр их болдог адуу бор шувуу идэх тохиолдол ч гарч байсан

3  |  0
Зочин(103.212.116.38) 2019 оны 04 сарын 27

Исландад хонио зарим үед загасаар тэжээдэг мах нь загасны амттай байдаг гэж сонсож байсан юм байна, мал мах иддэг нь үнэн болох нь уу?

2  |  0
Top