Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идэж буй тухай өмнө нь мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр сурвалжлах бага Хэнтий аймгийн Баянхутаг сумыг зорилоо. Хэнтий аймаг гэлтгүй зүүн аймгуудад хаваржилт хүндэрчээ. Өнгөрсөн өвөл хур тунадас багатай хараар өвөлжсөн учраас аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаарч хуурайшилт ихтэй хавар болж байна. Биднийг Баянхутаг сумыг зорих замд авто зам дээр дайруулсан хулгана ихээр таарж байлаа. Өвс тэжээл, газрын гарц муутай газраар хулганы нүүдэл илүүтэй орж ирдэг байна. Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг зэрэг зарим сумдад хулганы нүүдэл ихээр орж иржээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, хулгана газрын хөрсийг сүйтгэж байгаа зэрэг нь өвс, ногооны гарцыг муутгаж байгааг малчид хэлж байна. Мөн жилээс жилд хур бороо бага орж байгаагаас зуншлага муу, мал тараг тэвээрэг тааруу авч байгаа ажээ.
Д.ГАН-ЭРДЭНЭ: ӨВС МУУТАЙ ГАЗРЫН ХОНЬ ХУЛГАНА ИДЭЖ БАЙГАА
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Долоон худаг хэмээх газар хаваржиж буй хоёрдугаар багийн малчин Д.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Мал мэнд, төл бүрэн тавтай сайхан хаваржиж байна уу?
-Сайхан, сайхан хаваржиж байна уу. Манайх энэ жил 700 гаруй малтай хаваржиж, төл хүлээн авлаа, нутагт маань өвөл гайгүй тарган орсон ч хаваржилт хүндэрч, мал их ядруухан байгаа нь бэлчээр өвс муутай байгаагийн шинж. Малтайгаа нийлээд хулгана бэлчээр өвсөө идээд дууссан. Гол зогоож байсан жаахан борог өвсийг нь хаврын салхи хийсгээд алга боллоо.
-Бог мал хулгана идэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хонь мал хулгана идэж байна. Манай дүү “Хонь уралдаад хулгана идэж байна” гэхээр нь би итгэхгүй байсан. Гэтэл хоёр хоногийн өмнө зам дээр хонь хулгана идээд зогсож байхыг харсан. Өвс муутай газрын хонь хулгана идэж байгаа. Манай сумын Жааханбаатар гэдэг айлын хонь хулгана идээд үхсэн байна. Гэдсийг нь задлаад үзэхэд дүүрэн хулгана гарч ирж байна гэсэн. Гэдэс нь дүүрээд, амнаас нь хөөс гараад үхэхээр нь гэдсийг нь задлаад үзэхээр бөөн хулгана гарсан байна. Хонь өлсөхийн эрхэнд хулгана элдэн, барьж авч идэж байна.
-Хэзээнээс ийм зүйл ажиглагдав?
-Хоёр жилийн өмнөөс Сүхбаатар аймгийн наад сумдуудад хонь хулгана барьж идэж буй тухай сонсогдож байсан. Сүхбаатар аймгаас наашаа хулгана их нүүдэллэсэн. Ноднин хавраас манай сум руу хулганы нүүдэл орж ирсэн. Сүхбаатар аймгийн Алтанбулаг, Түвшинширээ сумдын нутгийн айлуудын хонь хулгана идэж байгаа тухай сонсогдож байсан. Хүн болгон ярьдаг байсан. Манай сумын “Гутлын уул”-ын хонинууд хулгана идээд болохоо байгаад нүүцгээсэн.
-Хонь хулгана барьж идэж байгаа нь юутай холбоотой байх уу?
-Өвсгүйтэй холбоотой байх даа. Цөлжилт, хуурайшилттай, өвсгүй болсонтой л холбоотой. Өвс тэжээл, малын идэх хоол элбэг бол юу гэж хулгана идэх үү. Өвсөө л иднэ.
-Хулгана устгах ажил өнгөрсөн жил хэрэгжсэн гэсэн. Энэ хэр үр дүнгээ өгсөн юм бол?
-Малчдад хулгана устгах будааг нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр тараасан. Хоёр кг будаа авч байсан. Түүнд нь хулгана үхээгүй. Бараг хулгана таргалсан. Гэрийн гадаах хулганад будаа тавьж өгөхөд идчихээд зүгээр гүйгээд байсан. Хулгана бол нүүдлийн л амьтан байх. Дорнодын Цагаан-Овоо сум руу хулганагүй байсан чинь саяхнаас хулганатай болж байна гэнэ.
-Хулгана ихэссэн нь юутай холбоотой бол?
-Бороо хур оройтож ордог болсон. Хур бороо наадам хүргэж ордог болсон шүү дээ. Зун богино болж байна. Тав, зургаан сардаа бороо ордог бол ингэж хулганад дээрэлхүүлэхгүй. Хаврын улиралд шороогоор шуурч, газрын гарц муудсан, бороо ногоо ховордсон шалтгааныг уул уурхайн компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарлах малчин ч байна. Баянхутаг сумын “Хавцал”-д хаваржиж буй малчин Ж.Ганболд “Хаваржилт хүнд байна. Үлийн цагаан оготнод бэлчээр талхлагдсан. Манайх малаа онд мэнд авч гарахын тулд төллөсөн малаа уулын хяраар, өвстэй газар бараадан отор хийж байна. Ундны усыг нь машинаар зөөж өгч байгаа. Хонь мал өлсөхөөрөө хулгана зууж байна. Өмнө нь бол ийм зүйл болдоггүй байсан. Цөлжилт болж байгаа нь томоохон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Уурхайнууд хөрсний усыг маш их хэмжээгээр соруулж хэрэглэж байна. Хөрсний ус нь татагдчихаж байна. Булаг, шанднууд нь байхгүй болсон. Ухсан худгууд нь хүртэл ус гарахаа больсон.
Засаг төр нь ярихаараа мал олдсоноос бэлчээрийн гарц муу байна гэж ярдаг. Тийм биш юм. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын хөрс усгүй болж байна. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй. Энэ их уул уурхайн компаниуд Монголд хэрэгтэй юм уу. Цөөн хэдэн уурхайг ашиглахад л монголчуудад хангалттай юм биш үү. Заавал гол мөрөн, ус нуураа сүйтгээд үйл ажиллагаа явуулах нь хэнд хэрэгтэй юм бэ” гэлээ.
Өнгөрсөн жил малчдад хоёр кг хордуулсан будаа өгч хулганы нүхэнд хий гэж өгсөн байна. Гэвч үр дүнд хүрээгүй байна. “Хэрэв үр дүн гарсан бол ийм зүйл болохгүй биз дээ. Харин бүр хулгана ихсээд байна” гэдгийг малчид хэлж байна.
Ж.ЭНХ-АМГАЛАН: ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРСЭН
Дээрх асуудлуудтай холбоотойгоор Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Танай аймгийн хэмжээнд хаваржилт хэр байна вэ?
-Хуурайшилттай хавар болж байна. Мал өвөл харьцангуй гайгүй орсон ч одоо мал ядарч байна. Мал төллөлт 53 хувьтай явна. Манай аймаг 2.2 сая төл хүлээн авна. Түүнээс 1 сая 170 мянган төл аваад байна. Төл бойжилт 98 хувьтай байгаа. Нийт 23 мянган гаруй мал хорогдоод байна. Энэ нь нийт малын 0.6 хувьтай тэнцэж байгаа. Хуурайшилттай, чийг муутай хавар болж байна. Тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байгаа.
-Өвс тэжээлийн хомстлоос болоод бог мал оготно идэх нь ихэсчээ. Танай байгууллага дээр энэ мэдээлэл ирсэн байх?
-Манай аймгийн зарим сумдын нутагт мал ихээр отроор орж ирдэг. Бэлчээр муутайгаас гадна оготно ихтэй. Хонь оготно идсэн тухай мэдээлэл байгаа. Үхсэн хонийг аймгийн Мал эмнэлгийн газраас шинжлээд үзэхээр гэдэснээс нь хулгана гарч ирсэн тохиолдол байгаа. Хонь, мал уургийн дутагдалд орсноос ийм зүйл болсон гэж мал эмнэлгийн мэргэжилтнүүд тодорхойлж байна.
-Өвс тэжээл дутагдаж байгаа нөхцөлд аймаг, орон нутгаас малчдад өвс хүргэх ажил хийгдэж байна уу?
-Өвс тэжээлийн айхтар дутагдал болсон зүйл харьцангуй гайгүй. Чийг бага, хуурайшилттай байна. Хавар улс, аймгийн нөөцөөс өгдөг өвсөө тараасан. Өвс тэжээлийн дутагдал гэхээсээ илүүтэй мал ихтэй, бэлчээрийн даац хэтэрсэн. Өвс тэжээл хүргэх шаардлагагүй. Шинэ ногоо гараагүй, ургамлын төрөл зүйл багассан байдгаас шалтгаалдаг юм уу мал оготно идсэн тохиолдол гараад байгаа. Нөгөө талаар гуу, жалга дагаад шинэ ногооны үндэс цухуйсан. Шинэ ногооны үнэр авсан мал хуучин өвс иддэггүй.
Харин дээрх асуудлаар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахаас тодруулахад “Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан. Энэ мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн нутаг дэвсгэр дээр ажилласан. Бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь хулгана барьж идсэн байна. Бэлчээр, өвс сайтай газар бол ийм зүйл болоогүй.
Бэлчээрийн доройтолтой, өвс тэжээлгүй болохоор хонь, мал уургийн дутагдалд орж байна. Уургийн дутагдалд орохоороо хулгана барьж идэж байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан” гэдэг мэдээллийг өгсөн юм. Дан ганц хонь гэлтгүй ямаа ч хулганаар хооллох үзэгдэл байгаа аж. Хулгана ихэссэн нь хур бороо эрс багассантай холбоотой ч түүгээр хооллодог амьтан цөөрсөн нь хулгана ихэсхэд ч нөлөөлсөн байна. Хярс, үнэг, шувуу гээд хулганаар хооллодог амьтан цөөрсөнтэй холбоотой ажээ.
Бороо хур багасч, газрын гарц муудсанаас хавар малын бэлчээр, өвс тэжээлийн хомстолд орж байна. Мөн малтай зэрэгцэн байгаа жаахан өвсөөр нь хулгана хооллох болжээ. Хур бороо оруулах, үүл буудуулах тал дээр зүүн аймгуудыг орхигдуулдаг гэж малчид гомдоллож байна. Учир нь газар тариалангийн ургацаа бодож Дархан, Сэлэнгэ, Булганы нутгаар хур бороо оруулахаар үүл буудуулдагаас манай зүүн аймгуудад хур бороо оруулах тал дээр анхаардаггүй гэдгийг хэлж байлаа. “Байнгын шороогоор салхилаад хэцүү байна. Үүл буудаад бороо оруулчихдог бол сонгуулиар хэнийг нь ч сонгосон яах вэ” хэмээн малчид арга ядсандаа ярьж байна. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Мөрөн суманд хулганы нүүдэл орж ирж, хонь мал хулгана идсэн тохиолдол ихээр ажиглагджээ. Гэвч бороо, үер бууснаар хулганы нүүдэл багассан байна.
Малчид бэлчээр муудсан нь малын тоондоо бус хур бороо бага ордогтой холбон тайлбарлаж буй юм. Мал идэх өвсгүй, хулганаар хооллож байхад аймгийн Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга нь “Мал өвс тэжээлийн хомстолд ороогүй” гэдэг тайлбар өгч байна. Гэвч газар дээр байдал өөр байгаа юм. Хэнтийн аймгийн сумдуудад нөөцийн өвс дуусчээ.
Сурвалжилсан Т.АМАРТҮВШИН, Б.МӨНХЗАЯА
Сэтгэгдэл ( 31 )
Сайд дарга нар нь мөнгө идээд, урваж шарваад эх орноо авилагалаар гадныханд өгөөд бас дээр нь хулгай луйвраа булаацалдаж хэрэлдэж ноцолдоод, хонь үхэр нь хулгана идээд хордож үхээд, залхуу иргэд нь архи уугаад ажил хийхгүй зүгээр хэвтээд,үндсэн хуулийн манаачид нь согтуурч шогтоод Солонгос хүүхний өмхий бөгс илээд, элчингүүд нь хахуулиар виз олгож хар хятадуудыг Монголруу урсгаад, Тагнуул цагдаа нар нь гэмт хэрэг үйлдсэн хятадуудын толгойг илж Монгол төрийн зардлаар цаг минут алдалгүй шуурхай үйлчилж бөхөлзөн долигонож нутаг буцаагаад байцгааж байна даа. Сөнөнө сөнөнө гэхэд арай дэндлээ. Бос.
Honi tegeed ogotno idsen yumuu hulgana idsen yum uu. ogotno hulgana 2 uur amitan shu de?
Бүх зүйлийг битгий улс төржүүлээд өөрсдийгөө ариун цагаан ажилсаг амьтан шиг бодоцгоо. Миний мэдэх Сүхбаатарын хүмүүс л лав ойгүй залхуу хүмүүс. Цайны усандаа ч явахгүй хатчихгээд л сууж бдаг. Өөрсдөө залхуу сэтгэлгүй байж амруугаа бэлэн юм хийлгэх санаатай цөлжөөд байвал модоо тарь, намартаа өвсөө сайн бэлд.Ажилгүй айлуудын л хот нь харладагшдээ яс юман дээрээ
Билчээрийн даац хэтэрсэн дээр нь ямар ч эмх замбараагүй газраа ухаж сэндийчээд байхаар чинь яаж өвс ургах вэ.
Улсын нооцийн тэжээл хаана байна? Жил бурийн тосовт евс тэжээлийн фонд бурдуулэх гэж монго тусгадаг биз дээ? Тэрийгээ л малдаа огооч дээ. Малчид ер нь дандаа тор засаг, байгал 2- луу заачихапд зугээр хэвтээд байх есгуй. Омчилж авсан малдаа намрын олон найрынхаа оронд хадлан авч сайн бэлдэх хэрэгтэй. Омчилж авчаад хэнээс юу нэхээд суудаг юм?! Далимдуулж тосвоос гудрагсад байгаа л биз. Махны унэж малчид улсаас асуудпг уу? Татвар толдог уу?
тэнэгтээд бай, ийм тэнэгүүд л төрийн алба хаагаад бгаа юм даа.
БОЯ-хан анхааралдаа аваасай. Өлийн цагаан оготно хаа сайгүй элбэг болж бэлчээр хөрс сэндийлж өвс ургамал хомсдож бна. Жил бүр сумдад устгах нэрийдлээр төсөвт суудаг ч тэр нь олигтой ажил болж бгаа юм алга.
Саяхан Хэнтийн нэлээд хэдэн сумаар явлаа. Ажилтай нэгний малд асуудал алга ажилгүй нэгнийх нь гадаа архины шил хөглөрч мал нь үхэж байна даа
ХОНЬ ХҮРТЭЛ ХУЛГАНААС БОЛЖ ИДЭХ ӨВСГҮЙ БОЛЛОО ГЭЭД АМИА АЛДАТЛАА ҮЗЭЛЦЭЖ ЭХ НУТГАА ХАМГААЛЖ БАЙНА ДАА ГЭТЭЛ МОНГОЛ ХҮН ЭХ ОРНОО ХАЙРЛАЛГҮЙ ТЭР ХАЯСАН ХОГИЙГ НЬ ХАРДАА ҮХСЭН МАЛ ШАТААДАГ МАШИН ИНСИНАТОР АВААЧЭЭ
Архины шил нь хөглөрөөд л, хонь мал нь хордож үхээд, муу санаатны ажил ч мөн дөө. Зорьсон зорилгодоо тэд хүрчээ.
Малын тооны хойноос хэт хөөцөлдөж бэлчээрээ талхалж байгаагийн гай. Ямааг ноолуураас нь болж хэт ихээр өсгөж бэлчээрээ мэрүүлж байгаагийн балаг. Мянгат малчныг шагнах биш татвараар дарамтла.
хулганыг хонь гүйцэх үү. устгал хийхэд үхсэн хулганыг идчихэж байгаа байхаа
Oo tiim tiim.Bogdiin lundend zuun 2 aimagt maliin morgui.baruun 2 baihaa amaimagt hunii morgui bolno gej buulgasan baidag yum bilee. Zuun aimagt ch maliin morgui boloh ehlel bololtoi.Baruun aimag geheer kazakuud nuuh yum bolov uu kkkmedehgui
Oo tiim tiim.Bogdiin lundend zuun 2 aimagt maliin morgui.baruun 2 baihaa amaimagt hunii morgui bolno gej buulgasan baidag yum bilee. Zuun aimagt ch maliin morgui boloh ehlel bololtoi.Baruun aimag geheer kazakuud nuuh yum bolov uu kkkmedehgui
За ингээд өвсөн тэжээлт хонь маань махан идэшт болж хувирав аа энэ байдал өвс тэжээлээс болоогүй байх аа
hulgana idsen honiig bid ideed bgaamuu...
Элбэгдоржоос болж байгаа юм. Хүзүүгүй байж улсын наадамд дэвээд улс орны заяаг бузарлалаа.
Oorhclolt denduu hurdan baina, aj amidraliin oorchlolt. Bid nar yamar super humuus bish, hodoo nuudelledeg yamar irgenshil uzeegui baij baigaad genet suurin bolohoor aimshgiin yum ni daraa daraagiin uy omnoh yuma medehgui bn. Mongol tegeed ch soyl irgenshil tsogloohod tohiromjtou gazarzuin bus nutag bish. Tiim l bolhoor ono monhod hagas zerleg bsn. Boldog baisan bol ali hediin myangam hiliin omno hot suurin bolchihson baih uchirtai. Odoo hucheer irgen, huuhdiin bolovsroliin aguulgad nemelteer oruulj bainga dunshij, tsoo shine technolog deer l suurilahgui bol udahgui yu ch ugui bolno
Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын хөрс усгүй болж байна. ҮНЭН ШҮҮ ДЭЭ ОДОО УУЛ УУРХАЙН ЗОХИСТОЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ. ХЭДХЭН БАЯЖИХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ГАРААР ЭХ ОРОН СҮЙРЧ БАЙНА. ЧОЙЖИЛСҮРЭН МЭТИЙН ХҮМҮҮС БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТӨР БАЙГАА БОЛ ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ ИРЖЭЭ
Үнэг, хярс, чоноо бүү хяд. Хөндий, тал хээртээ шувууны суулт ихээр хий. Эс бөгөөс огтонодоо бариулна. одоо Өвөрхангай битүү огтоно болчихсон байна