Хонин сүрэг 12 хоног тасралтгүй тойргоор эргэлджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Өвөр Монголд хонин сүрэг 12 хоногийн турш тасралтгүй тойргоор алхсан хачирхалтай явдал болжээ.

Фермийн эзэгтэй Мяогийн ярьснаар, энэ сарын 4-нд хэсэг хонь ямар нэгэн шалтгаангүйгээр нар зөв тойргоор явж эхэлсэн байна. Хожим нь бусад хонинууд нь нэгджээ. Мяо үүнээс өмнө хонин сүрэг ийм үйлдэл гаргаж байгаагүй тул хачирхалтай явдлын дүрс бичлэг хийж интернэтэд байршуулсан байна. Зарим хүмүүс хонинууд листериозис буюу эргэлдэх өвчин туссан байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Харин Мяо фермер хонин сүрэг нь хожим нь эл хачин “зан үйл”-ээс зогсоож хэвийн болсон гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12 хоног бишээ(64.119.31.21) 2025 оны 03 сарын 13

Зарим сайт дээр 12 цаг гэсэн байсан. Аль нь үнэн юм бэ.

1  |  0
Зочин(150.129.141.191) 2025 оны 03 сарын 13

Билчээргүй болж хөдөлгөөний дутагдалд орж рефлексээрээ хөдөлгөөн хийсэн юм болов уу. Сонин л юм.

1  |  0
Зочин(67.182.174.212) 2025 оны 03 сарын 13

Тасралтгүй! 12х24=288 цаг эргэлдсэн видео бичлэг байгаа бол батлаад гинест бүртгүүлчих. Ганц ч хонь зогсоогүй ганхаж эцэж унаагүйг унтахгүйгээр тасралтгүй харж зогссон хүн нь өөриыгөө бас бүртгүүлчих. За ер нь тэгээд ийм солиотой юм эрээчиж суудаг хүн өөрөө гинесийн номонд далан худалчаараа бүртгүүлчихээрэй. Сэвэх сэдвээ мөн оловоо

5  |  1
Иргэн(202.126.88.205) 2025 оны 03 сарын 13

Хонинд нь эргүү өвчин тусчихгүй бол болох л байх

3  |  1
хүйтэн болно(202.131.248.178) 2025 оны 03 сарын 13

Дэмийртэл хүйтрэх нь дээ

3  |  0
Otgonjargal(202.126.88.75) 2025 оны 03 сарын 13

Hodoo belcheert erh duraaraa belchih honi hashaan dotor horigdhoor argagui shu de

7  |  0
Зочин(202.126.90.55) 2025 оны 03 сарын 13

Эсэгүүцлээ илэрхийлсэн бхых л даа

4  |  0
Close menu