Жюү Жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Коктейль Фильмс"-ийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал оролцлоо. Олон нийтэд хөгжилтэй дүрүүдээрээ танил болсон тэрбээр энэ удаад мэргэжлийн тамирчны дүрээр олны өмнө гарч ирлээ.
Спортод амжилт үзүүлэх нь хувь хүний хичээл зүтгэлээс ихээхэн хамааралтай гэдгийг үзүүлсэн жүжигчин Өөскө спортоор хичээллэх болсон талаараа сэтгэгдлээ хуваалцаж, "Сайн байна уу? Найзуудаа өдрийн мэнд! Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд, Хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг завиа чиглүүлэн сэлүүрдэнэ. Бид өөрсдийгөө хаана аваачих аа мэдэх учиртай гэж хэлсэн ААВ-ын үг үргэлж миний тархинд хадаастай. Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицү-ийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон баг тамирчин найз нөхдүүдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна. Тэр зүйл бол ЯЛАГДАЛ... Ялалтын суурь ч юм шиг. Эргээд намайг хөтлөх том зорилгын минь гараа ч юм шиг. Сайхан өдрүүд өнгөрлөө. Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш. Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна. Баяртай Абу Даби эргэн уулзахын ерөөл талбия. 2019.04.25" хэмээн фэйсбүүктээ бичжээ.
Дараагийн удаад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх зорилготой байгаа жүжигчин Өөскө залууст ийнспортоор хичээллэхийн гайхамшгийг өөрийн биеэр үлгэрлэх болжээ.
Сэтгэгдэл ( 0 )