Алт худалдан авалт 48 хувиар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 28

Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн болоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48 хувиар буурсан үзүүлэлт аж. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /АМНАТ 5% болсоноос хойш/ буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 753 кг алт худалдан авснаас 84 кг-аар их буюу 11 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top