Хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 28

Манай улсад 2003-2016 оны хооронд хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ. Эдийн засгийн мөчлөгийг бий болгогч үндсэн хүчин зүйлс нь дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, түүнийг дотоодын эдийн засагт дамжуулж буй мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд гарч буй өөрчлөлт зэрэг байсныг судлаач онцолсон байна.

Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс дотоодын эдийн засгийг хамгаалах зорилгоор мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх оролдлогыг 2010 оноос хийж эхэлсэн боловч институцийн чанар болон төсвийн сахилга бат сул байснаас шалтгаалан энэ бодлого бодит байдалд хэрэгжиж чадаагүй өдийг хүрлээ. Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагаас сүүлийн 14 жилд далайц өндөртэй 2 удаагийн мөчлөг бий болсон. Энэ нь урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх институциональ хөрөнгө оруулагчдыг татах боломжийг хязгаарлаж байна. Тиймээс эдийн засагт сэргэх хандлага ажиглагдаж буй  үед дээрх макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, мөчлөгийн далайцыг бууруулах төсөв, мөнгө болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх сорилт тулгарсан хэвээрээ байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top