KBS телевиз “BLACKPINK” хамтлагийн “Kill This Love” клипийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Өмнөд Солонгосын KBS телевиз “BLACKPINK” хамтлагийн “Kill This Love” клипэд хориг тавьсан байна. Учир нь тус клипэнд дуучин Rose хамгаалалтын бүс зүүлгүй жолоо барьж байгаа нь бусдад муу үлгэр дууриалал үзүүлнэ гэж үзжээ.

“Kill This Love” клип энэ сарын 5-ны өдөр 12 цагт YouTube суваг дээр тавигдан, дөрөвдүгээр сарын 25-ны 23.15 цагт 250 сая удаагийн хандалт авч, рекорд амжилт тогтоосон юм. 250 сая үзэгчийн босгыг тэд ердөө 20 өдөр 23 цагт давсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top