Авьяаслаг монголчууд: Дулма дурлалт залуутайгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

"Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын шалгаруулалтад амжилттай оролцож, дэд байрт шалгарсан ОХУ-ын Буриад улсын циркийн жүжигчин Дулма Пунцукова, Павел Истомин нарыг монголчууд сайн таньдаг болж, тэдний инстаграмд монгол залуус олон болжээ. Монгол үзэгчдийн хүндлэл, хайрыг хүлээсэн Дулма, Паша нарыг олон дэмжигчид төдийгүй шоуны шүүгч нар хүртэл шинэ цувралын ялагч болно хэмээн дэмжиж байсан. Тэд хоёул Буриадын циркт ажилладаг бөгөөд шоунд оролцохоор Монголд ирэхэд нь Дулмагийн найз залуу болон Пашагийн гэр бүлийнхэн хамт ирж, дэмжсэн билээ.

Циркийн жүжигчин Дулмагийн найз залууг Алексей Боровицкий гэдэг. Монголчуудын хэзээний танил түүнийг спортынхон андахгүй ба Алексей чөлөөт бөхөөр хичээллэдэг.

Алексей Боровицкий саяхан инстаграм хуудаснаа найз бүсгүйтэйгээ авахуулсан романтик зургуудыг нийтэлж, дагагчид нь тэдэн рүү зүрх илгээсээр. Урлаг, спортын од хосуудын олон таашаагдсан зургийг сонирхуулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top