Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгч нараасаа татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 01-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.217) 2019 оны 04 сарын 30

Махбалыг устга.энэ хүн манай нийгэмд хэрэггүйдээ,8 жилийн ял дэндүү бага байнаа хаалгадаад л ганц нэг жил болоод гараад ирнэ одоо чин тийм болчихжээ.ёстой үхсэний хохь амьдын зол шэж яасан үнэн үг вэ.

0  |  0
Top