Дуучин Алсугийн охин “Голос Дети”-ийн ялагчаар тодорчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Хүүхдэд зориулсан “Голос Дети” буюу “The Voice kids” шоу нэвтрүүлгийн зургаа дахь улирлын ялагч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тодорлоо. Тус нэвтрүүлэг нь 16 хүртэлх насны хүүхдүүд оролцдог шоу аж. Энэхүү шоунд алдарт дуучин Алсугийн охин мессеж саналаар илт давуу ялалт байгуулж зургаадугаар улирлын ялагчаар тодорсон юм. 10 настай Микелла Абрамова нь финалын шатандаа “Love The Way you lie” дууг дуулжээ. Тэрбээр мессежээр 109.023 санал, дуудлагаар 36.428 санал авч 61.8 хувиар бусад оролцогчидоо илт давуу тэргүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top