Нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах албан даалгаврыг засгаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн.
Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргажээ. Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
daatsiin tom mashinii zam shoroon bhd yugiin zah geed bn? shoroog shoroogoor zasaad nemer bhgui nugliin nudiig gurilaar huurah gegch blj heden hun mungu tonshood heregt orood ajil duusah bhdaa!