ТЕГ: 2,5 сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор Тагнуулын ерөнхий газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэ удаагийн уралдаан нь “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчид оролцох боломжтой ажээ. 

Эссэнд тавигдах шаардлага

  1. Агуулгын шаардлага:
  • Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
  • Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;
  • Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;
  • Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;
  • Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.
  1. Хэлбэрийн шаардлага:
  • Хуудасны тоо 2-3 нүүр;
  • Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм;
  • Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5;
  • Эссэний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.

Уралдааныг дүгнэх, шалгаруулах

Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.

Шагнал урамшуулал

I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)

Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),

Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)

Эссэ хүлээн авах хугацаа, хэлбэр

Уралдаанд ирүүлэх эссэг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1730 цаг хүртэл хугацаанд essay@gia.gov.mn хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлана уу.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Terbish(202.126.88.37) 2025 оны 03 сарын 13

hariu ni garsan bolwuu

1  |  0
Khaliun(66.181.177.94) 2025 оны 03 сарын 13

darhnaas oroltsoj boloh ymuu

1  |  0
Ундрахжаргал(103.57.94.88) 2025 оны 03 сарын 13

Хөдөө орон нутгаас оролцож болох уу?

1  |  0
Мөнгөнчимэг(103.229.122.52) 2025 оны 03 сарын 13

Хураамж мөнгө төлөхгүй гэсэн үг үү

1  |  0
Тэмүүгэн(202.9.43.162) 2025 оны 03 сарын 13

Эсээ гэж бичнэ шүү! Засаарай.

2  |  4
Aagii(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

Vgiin too hedwe

1  |  1
Нарантуяа(66.181.161.55) 2025 оны 03 сарын 13

Hodoo orn nutgaas oroltsoj blhuu

1  |  0
Нарантуяа(66.181.161.55) 2025 оны 03 сарын 13

Hodoo orn nutgaas oroltsoj blhuu

1  |  0
Саруул(66.181.160.94) 2025 оны 03 сарын 13

Оюутан залуусын дунд бас зохиогдох боломжтой юу?

2  |  1
Ардах (66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

Хэддүгээр ангийн сурагч оролцож болох юм бол?

1  |  0
tsetseg (66.181.160.125) 2025 оны 03 сарын 13

hodoo oron nutgaas bolohu

2  |  0
Нандинзул(66.181.161.61) 2025 оны 03 сарын 13

9-р ангийнхан оролцож болохгүй юмуу ??

1  |  0
Энхжин (112.72.12.4) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу яагаад 9р анги орж балку ен бичээд явуулаад үзэж болку юу

1  |  0
Zaya(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Tagnuuliin yronhii gazar awaachij oghdoo bichgiin tsaasan deer gargaad awaachij ogh yum bolowu

1  |  0
enhzaya(66.181.189.66) 2025 оны 03 сарын 13

shiweh ym uu eswel bichih ym u

2  |  0
Дариймаа(66.181.189.159) 2025 оны 03 сарын 13

Залуучууд оролцож болохгүй юм байхдаа

6  |  0
Close menu