Японы Эзэн хаан Акихито өнөөдөр /2019.04.30/ хаан ширээнээсээ буулаа. Наран орны хувьд урьд өмнө сайн дураар хаан ширээнээс бууж байсан түүх байхгүй.
Энэ жил 85 нас зооглож буй Эзэн хаан Акихито өнөөдөр хаан ширээнээс буух шашны болон гэрбүлийн ёслолоо хийж гүйцэтгэлээ. Юуны өмнө Шинто шашны шүтээн, өвөг дээдэс, Нарны бурхан Аматэрасүд зориулсан гурван ариун сүмд очиж, мөргөл үйлдлээ.
Энэ нь хаан ширээгээ шилжүүлэн өгч байгаагаа дээд Бурханд илтгэж байгаа хэрэг юм. Эзэн хаан үүнээс өмнө анхны Эзэн хаан болон өөрийн эцэг Хирохито нарын бунханд хүндэтгэл үзүүлжээ.
Маргааш буюу тавдугаар сарын 1-нээс Нарүхито эзэн хааны үе эхэлнэ. Шинэ үеийн нэр нь Рэйва.
Сэтгэгдэл ( 0 )