Шатахууны үнэ дахин нэмэгдсэн байна. Шатахуун түгээх станцууд бензиний үнээ өнөөдрөөс 50-80 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, нэг литр AИ-92 шатахуун 1860 төгрөг үнэ хүрээд байна.
Энэ сарын эхээр 50 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнэ ийнхүү дахин нэмэгдсэн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас маргааш мэдээлэл хийхээ мэдэгдээд байгаа. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа юм.
“Дизель түлш” 2195-2335 төгрөг, “Газ” тогтмол 1300 төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
А-92 бинзенийг 3500 төгрөг болгочих тэгвэл яадаж л заын түгжрээ багасах байх