Нэмэлт дархлаажуулалтын талаар сургалт боллоо

2019 оны 05 сарын 08

Эрүүл мэндийн  сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг  Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон тул дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Цус судлалын Үндэсний төвд боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Халдвар өвчин судлалын Үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан энэ удаагийн сургалтад 130 гаруй хүн оролцож, “Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэслэл, хэрэгжүүлэх арга зүй”-н талаар мэдээлэл сонсч нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлох, дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдийн судалгааг яаж гаргах,  аюулгүй дархлаажуулалт хийхийн тулд дархлаажуулалтын өмнөх эмчийн үзлэг хийх, вакциныг аюулгүй найруулж, тарих арга техник эзэмших, задалсан вакциныг хэрэглэх журам баримтлах, яаралтай тусламжийн үеийн бэлэн байдлыг хангах, тандалт, мэдээлэл, хариу арга хэмжээг зохион байгуулах талаар арга аргачлалд суралцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top