ЗИНДАА 2019.05.08 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

#1  “ЛИВЕРПУЛЬ” – “БАРСЕЛОНА”: ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Английн Ливерпуль хотод Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний хариу тоглолт болж өнгөрлөө. Долоо хоногийн өмнө нутагтаа 3:0 ялсан “Барса” баг Ливерпульд зочлон ирсэн юм. Мохаммед Салах, Роберто Фирмино хоёр гэмтэлтэй байсан нь “Барса”-гийн ялах магадлалыг даруй хоёр дахин нэмсэн тул Английн фэнүүд ч ялна гэдэгтээ эргэлзэж байсан биз ээ. Гэвч хөлбөмбөг сонирхогчид түүхэнд бичигдэх гайхамшигтай камбэк үзсэн юм.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#2  ЯЛАЛТЫН БАЯР: МОНГОЛЧУУД ОРОСЫН АРД ТҮМЭНД ХАМГИЙН ИХ ТУСАЛСАН

Дэлхийн II дайнд Фашист Германыг даран сөнөөхөд оролцсон улс болгон оруулсан хувь нэмрээрээ бахархах ёстой,тийм эрхтэй. Түүн дотроос Монгол Улсын байгуулсан гавьяаг өндөр үнэлж ирсэн билээ. Монгол Улсын тусламж ЗХУ-ын Улаан армийн хүнд хэцүү дайнд ялахад чухал тус дэм болсон юм. Монголчууд “Тэнэгэр явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тивнээр тусла” гэж ярьдаг ард түмэн. Угаасаа тусалж дэмжсэнээ ярих дургүй ард түмэн тул чимээгүй даруухан суун, энэ талаараа кино, жүжиг ч бүтээсэнгүй. Тэгвэл тэр үед сая хүрээгүй хүн амтай байсан манай улсын хувьд ЗХУ-д үзүүлсэн тусламж бол жинхэнэ гавьяа байлаа.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#3  Ц.НЯМДОРЖ: ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГОЛ ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар Хүний эрхийн комиссын 18 дугаар илтгэлийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байнгын хорооноос төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүлгэж хилс хэрэг хүлээсэн тогтоогдсон гэх үндэслэлээр яаралтай суллах чиглэл гаргахыг хүслээ.

Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Энүүхэндээ гэхэд асар их бэрхшээл тулгарч байна. Шаардсан материалыг гаргаж өгөхгүй хугацаа алдах, яллагдагчаар татах санал тавиахад долоо хоног хүлээлгэж байна. Ийм бэрхшээл өдөр бүр гарч байна. Дургүйд хүчгүй гэдэг л болчихоод байгаа шүү. Өнөөдөр материал гаргаж өгдөггүй, маргааш нь дуртай нь дургүй гаргаж өгдөг. Гаргаж өгсөн материал нь хагас байх жишээтэй. Гол зохион байгуулагчийг өчигдөр яллагдагчаар татаж чадсан эсэхийг мэдэхгүй байна, татаж чадахгүй байна эд нар. Би Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчид хэлж байна шүү" гэв. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  ӨМНӨД СОЛОНГОС ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ БАРИХАД ХАМТАРНА

Дорнод Азийн төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих ажилд Өмнөд Солонгосын тал хамтран ажиллана гэж Korea Times мэдээллийн агентлаг мэдээллээ. Одоогоор чухам ямар түвшинд хамтран ажиллах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-26-ны өдөр БНХАУ-д болсон “Бүс ба Зам” уулзалтын үеэр Өмнөд Солонгос Монгол Улсын хооронд төмөр зам барих ажилд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Өмнөд Солонгосын Төмөр замын хорооны Гүйцэтгэх захирал Ким Сан Гён нар уулзаж, төмөр зам барих ажилд хамтарна гэдгээ аман байдлаар тохиролцсон билээ. Өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин “Шинэ Дорнын бодлого” гэгчийг боловсруулж, улмаар Евразийн төмөр зам, эдийн засгийн сүлжээнд хамтран ажиллах Монгол, Хятад, Орос, Японтой хамтын ажиллагааны шинэ шатанд гарна гэдгээ зарласан юм.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#5  ШИНЭХЭН ААВ ХАРРИ МОНГОЛ НООЛУУРААР ГАНГАРАВ

Их Британийн ханхүү, 34 настай Харри хүүтэй болсон билээ. Түүний шинэ хүнийхээ талаар анхны ярилцлагаа өгөхдөө өмссөн цамц нь олны анхаарлыг ихэд татаж байна. Шинэхэн аавын хувиар өгөх анхны ярилцлагадаа Харри их ач холбогдол өгчээ. Тэрбээр 100 хувийн монгол ноолууран цамц өмсч ирсэн талаар гадны хэвлэлүүд бичжээ. Ханхүү эхнэрээ төрөхөд нь хамт байж, бага зэрэг ядарсан ч маш аз жаргалтай харагдаж байсныг Их Британийн хэвлэлүүд онцолсон байлаа. Харри мөн өнгөрсөн аравдугаар сард Меганыг хөл хүнд болсон талаар зарлахдаа өмсч байсан цамцаа монгол ноолууран дотроо өмссөн байжээ. Сануулахад, Харри, Меган нар өнгөрсөн намар Австралид албан ёсны айлчлал хийхээр газардсанаасаа хэдэн цагийн дараа анхны хүүхдээ хүлээж байгаа талаараа зарласан билээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жанбат(64.119.25.25) 2019 оны 05 сарын 08

Бидний ажиллаж байгаа арга энэ. Архидалгүй аян, улсаас зөндөө зардал гарсан. Энэ аян зардлыг нөхөж чадаагүй. Бие биенээ, дээд байгууллагаа хуурсан аргацаасан ийм ажлаар юу хийх вэ? Үр дүн гаргахгүй ажил хийхээ болимоор байна. Сэтгэл байвал Монгол улс архи уудаг хүнгүй улс болмоор байна? Архичингүй Монголын төлөө явахыг даргаас хүсье. Дэмий зүйлээр биеэ оторлохыг зогсооё. Ухаарах болтугай.

0  |  0
Top