Дэлхийн II дайнд Фашист Германыг даран сөнөөхөд оролцсон улс болгон оруулсан хувь нэмрээрээ бахархах ёстой,тийм эрхтэй. Түүн дотроос Монгол Улсын байгуулсан гавьяаг өндөр үнэлж ирсэн билээ.
Монгол Улсын тусламж ЗХУ-ын Улаан армийн хүнд хэцүү дайнд ялахад чухал тус дэм болсон юм. Монголчууд “Тэнэгэр явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж ярьдаг ард түмэн. Угаасаа тусалж дэмжсэнээ ярих дургүй ард түмэн тул чимээгүй даруухан суун, энэ талаараа кино, жүжиг ч бүтээсэнгүй. Тэгвэл тэр үед сая хүрээгүй хүн амтай байсан манай улсын хувьд ЗХУ-д үзүүлсэн тусламж бол жинхэнэ гавьяа байлаа.
Фашист Германы арми ЗХУ-д итгэл эвдэн, халдан довтлоход ЗХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хамгийн анхны улс нь БНМАУ байлаа. 1941 оны зургаадугаар сарын 22 буюу дайны эхний өдөр МАХН-ын Төв Хороо, АИХ хуралдаж, Зөвлөлтийн ард түмэнд бүх талын тусламж үзүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ.
Манай улс ЗХУ-д юуны өмнө эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд энэ тусламжийн хэмжээ дэлхийн бусад орны тусламжаас илүү байсан гээд бод доо. Хүн амын тоо бага, жижиг буурай орон хүн төрөлхтнийг фашизмын аюулаас аврахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ.
Тэсвэр хатуужилтай, хүчирхэг 500 мянган монгол адуу фронтод хүчин зүтгэсэн. Дэлхийн II дайн мотор, техникийн өрсөлдөөн, тэмцэл байсан ч дайтагч талуудад морь маш хэрэгтэй байлаа. Морин цэрэгт ашиглагдахаас гадна их буу, зэвсэг техник зөөхөд монгол морь их дэм болсон юм. 1943-1945 онд фронтын шугаманд байсан таван морийн нэг нь монгол морь байлаа.
Монголчуудын тусламжийн хөрөнгөөр бүхэл бүтэн танкын цуваа байгуулсан. Бүх танк нь өөрийн нэртэй. “Ардын Их Хурал”, “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл”, “Сүхбаатар”, “Маршал Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монгол ард” гэсэн нэртэй танкууд Зөвлөлтийн армитай хамт чөлөөлөх дайнд оролцсон. Т-34 танк (32 ширхэг), Т-70 танк (21 ширхэг), Т-70 танк 5 ширхэг нийлүүлжээ.
Мөн манай Засгийн газраас ЗХУ-ын Гадаад худалдааны банканд 2.5 сая рубль, 100 мянган ам.доллар, 300 кг алт шилжүүлж, энэ хөрөнгөөр “Монгол ард” нисэх эскадриль байгуулж байлаа.
ЗХУ-ын Удирдагч Иосиф Сталин 1943 оны наймдугаар сарын 18-нд “БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсанд. ЗХУ-ын Засгийн газар, өөрийн нэрийн өмнөөс танд болон Монголын Засгийн газар, ард түмэнд Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж байгаа Улаан армид “Монгол ард” нисэх эскадриль байгуулахад зориулан, хоёр сая рубль бэлэглэсэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн цахилгаан мэдээ илгээж байжээ.
Улаан армийн офицеруудад зориулан богино дээл хувцас оёх хонины арьсыг зөвхөн Монгол нийлүүлж байлаа. Нийслэл Москвад тулж ирсэн фашистууд өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гэж байхад Зөвлөлтийн цэрэг дайчид монгол арьсан дээлтэй дулаахан байсан гэдэг. Цэрэг дайчдын шинельд хэрэглэгдэх ноосыг галт тэрэгний цуваагаар тасралтгүй илгээж байв. Мэргэжилтэн шинжээчдийн тооцоолсноор Монгол Улс АНУ-ын ленд-лизийн шугамаар нийлүүлсэн мах, арьснаас илүү бүтээгдэхүүн ЗХУ-д нийлүүлсэн байдаг.
1942 оны 11 дүгээр сард ЗХУ-д илгээсэн галт тэрэгний нэг цуваанд багтсан барааны жагсаалтыг толилуулья.
“Богино дээл - 30 115 ширхэг; эсгий гутал - 30 500 хос; үстэй гутал - 31 257 хос; үстэй хантааз - 31 090 ширхэг; цэргийн бүс - 33 300 ширхэг; үстэй малгай - 2 290 ширхэг; үстэй хөнжил - 2 011 ширхэг; жимсний чанамал - 12 954 кг; зээрний бүхэл мах - 26 758 ширхэг; мах - 316 000 кг; хувийн илгээмж - 22 176 ширхэг; хиам - 84 800 кг; тос - 92 000 кг” гэж 1971 оны “Монгол ард эскадриль” номонд дурджээ. Ганцхан цувааны бараа шүү дээ. Ийм цуваа хэдэн арваараа хойд зүгийг зорьж байлаа. Монгол эмэгтэйчүүд ээмэг бөгжөө хандивлаж, эрчүүд нь адуу малаа бэлэглэж, ер нь байдагаа барьж байсан тул Монголын зарим аймагт өлсгөлөн гарч байжээ.
Нийт илгээсэн 237 вагон тусламжийн бараанд 1000 тонн мах, 90 тонн тос, 80 тонн хиам, 150 тонн чихэр, 30000 богино дээл, 30000 хос эсгий гутал, 30000 үстэй өмд байжээ.
Эд материалаас гадна фронт дээр Германы фашистуудтай цус урсган тулалдсан, амь насаа алдсан монгол эрчүүд ч байлаа. Дайн эхлэх үед ЗХУ-ын цэргийн сургуульд суралцаж байсан хэдэн зуун монгол оюутан бүгд сайн дураар фронтод байлдахаар явсан. Тэднээс гадна хэдэн мянган монгол залуу сайн дураар фашистуудын эсрэг байлдсан байдаг. Одоо хүртэл тэдний нарийн тоог гаргаагүй, түүхийн нэгэн цагаан хуудас болон үлджээ. Малчин, анчин хүний төрөлхийн соргог зан, авьяас чадвартай тэд ихэнхдээ мэргэн бууч, тагнуулч болж байсан гэдэг.
Ялалтын баяр бол ЗХУ, Монголын ард түмний хамтын баяр, хамтын ялалт билээ.
“Жижиг биетэй ч хүчирхэг монгол морь Зөвлөлтийн танктай хамт Берлинд очсон” гэж генерал Плиев дурсамжиндаа бичсэн байдаг.
Сэтгэгдэл ( 22 )
ОРОСУУД АЧИЙГ АЧААР ХАРИУЛЖ МАНАЙД ГААЛИЙН АСАР ӨНДӨР ТАТВАР ОНОГДУУЛСАН.
ШИНЭ ҮЕИЙН ОРОСУУД ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ ?????
saruul tuviin ganbayar ene hustuug hiihed 200000 $ gargaj hiisen duudee bayariin mend az chamaig iveeg
Агуу түүхтэй хөрш орон юм. Энэ дайнаас өмнө японтой 1939 онд дайтахад Орос тусалсан бөгөөд бас дайны дараа эргүүлж асар их тус хүргэснийг санах хэрэгтэй. Залуусыг сургаж, материал техникийн хариу барьсан нь өнөөгийн монголыг бий болгох үндэс болсон. Та бид бүгдийн ялалтын баяр шүү.
орос хятад хоёр далдуураа , монголчуудыг хэсэгчлэн хувааж [ өвөр монгол буриад халимаг тува ]эзлэн дарангуйл гэсэн бодлого явуулаж байдагийг бас мартаж болохгуй. түүх эргэдэг тул тэд маш их хаширлаж байгаа
Ялалтын баярын мэнд хүргэе
Ах нар гэж язгуурын хөх толбот Монголчууд бид дотночлон дууддаг нь маш их учиртай шүү. Тусгаар тогнолыг маань олж өгч хамгаалж, 600 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амыг маань 2 сая болгож өгч, бүгдийг нь боловсролтой болгож, эрүүлжүүлж, өнөөгийн Монгол улсыг босгож өгсөн асар их гавъяатай улс юм шүү. Мартаж болохгүй тус гэж байдаг юм
Oros Mongolian hariltsaa yneheer gaihaltai bn, Orosiin ach tus ih bn manai tusgaar togtnold
Хариуд биднээс улс гүрнийг минь хуваан авч бутархай болгож орхисон! Тэд бүх монголчуудыг нэгдэхээс үргэлж айдаг юм. Биднийг томорчихвол дийлдэхгүй гэж үргэлж буурай улс байлгахыг хүсдэг нь нууц биш
5000 гэдэг тоо буруу бна, хагас сая гаран адуу илгээсэн гэдэг санагдана.
5000 bish 50000
Монголын тусгаар тогтнолын төлөө олон мянган орос цэргүүд амиа өгсөн шүү дээ.
odoo orosuud mongolyg uzdegguy shuu dee , khudlaa akh makh gej duwchignukhuu boli , orosuud tertey terguy tukhain ueiin uursdiin erkh ashgaa khamgaalakhyn tuld manayd tuslasan bolokhoos sayndaa ch bish , manay gazar nutgaas baakhnyg tuusan daa
Dandaa ingej yarihaa boliosoi.Ed horongoor tuslah yu ch bish.Harin Orosuud bidnii amar taivan amidraliin toloo Mongoliin hiliig hamgaalj ariun tsus altan amia ogch baisan yum gedgiig hoich uyed oilguulah heregtei