Шинэхэн аав Харри монгол ноолуураар гангарав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Их Британийн ханхүү, 34 настай Харри хүүтэй болсон билээ. Түүний шинэ хүнийхээ талаар анхны ярилцлагаа өгөхдөө өмссөн цамц нь олны анхаарлыг ихэд татаж байна. Шинэхэн аавын хувиар өгөх анхны ярилцлагадаа Харри их ач холбогдол өгчээ. Тэрбээр 100 хувийн монгол ноолууран цамц өмсч ирсэн талаар гадны хэвлэлүүд бичжээ. Ханхүү эхнэрээ төрөхөд нь хамт байж, бага зэрэг ядарсан ч маш аз жаргалтай харагдаж байсныг Их Британийн хэвлэлүүд онцолсон байлаа.

Харри мөн өнгөрсөн аравдугаар сард Меганыг хөл хүнд болсон талаар зарлахдаа өмсч байсан цамцаа монгол ноолууран дотроо өмссөн байжээ. Сануулахад, Харри, Меган нар өнгөрсөн намар Австралид албан ёсны айлчлал хийхээр газардсанаасаа хэдэн цагийн дараа анхны хүүхдээ хүлээж байгаа талаараа зарласан билээ.

Ханхүү шинэ хүнийхээ талаар “Бүх л эцэг, эх “Миний хүүхэд үнэхээр гайхалтай” гэж хэлнэ. Гэхдээ үнэхээр л энэ бяцхан ертөнц маш гайхалтай. Би үнэхээр их жаргалтай байна” гэжээ. Тэрбээр одоо Фрогмор хауст амарч байгаа Меганаар маш их бахархаж байгаагаа хэлээд “Биднийг дэмжиж, хайраа бидэнд түгээж байгаа та бүхэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн аж.

Эхнэрээ төрөхөд дэргэд нь байх ямар байсан талаар асуухад Харри “Маш гайхалтай байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоожээ(59.153.114.71) 2019 оны 05 сарын 14

Угаалга, өмссөн хувцас одоо боль доо жаахан хүүхэд ч ийм ярихгүй

0  |  0
Muruud(112.72.11.104) 2019 оны 05 сарын 15

Yag mongol mun ch yumuu bish ch yumuu? Teriig n neeeh hevleluud ontsloloo yu haha

2  |  0
come on guys(71.202.233.245) 2019 оны 05 сарын 10

yag tsamts ni sumhuugsan uuuu ugui bhaaa

0  |  1
come on guys(71.202.233.245) 2019 оны 05 сарын 14

yag tsamts ni sumhuugsan uuuu ugui bhaaa

0  |  3
Chimka(98.248.250.34) 2019 оны 05 сарын 14

Nooluuriig ugaasaa gadniihan Dry clean hiih bolohoos manaihnii oorsdoo ugaadag shig usand hezee ch ugaahgui sh dee. Yun ch demii yumand sanaa zovno ve.

4  |  0
Чанар нь хаачихав(203.91.115.39) 2019 оны 05 сарын 13

Ашгүй дээ эх орны минь брэндийн нэр хүндэд тустай л юм болж. Одоо европод Монгол ноолууран цамц моодонд орно.

8  |  0
Зочин(202.55.188.33) 2019 оны 05 сарын 08

Та минь болгоомжтой бичээрэй, дотуураа өмссөн хувцсыг нь яаж харж байна аа? Манайхан, нээрэн. Үнэхээр тоогоод өмсцөн бол ч бид бас бахархах эрхтэй. Нөгөө ноолуур нь нэг угаасны дараа баривч шиг юм болж нүүр түлэхвий дээ, цус. Манай ноолуур тийм л гэмтэйгээс биш чанартай л даа, уг нь.

0  |  0
(202.9.42.73) 2019 оны 05 сарын 12

харри ийм хөөрхөн шд нөгөө ноолуур нь нүүр улайлгах вий дээ нэг угаахаар сунаж агшаад бүр санаа зовохымаа монголын юм бүхнээс

2  |  1
BRITANISTAN(202.179.27.21) 2019 оны 05 сарын 08

HUURHII HARRIGIIN SALTAANIH NI HULS CHYAS HIISEN BAIHDAA KKK

1  |  0
Зочин(202.9.42.25) 2019 оны 05 сарын 14

Монгол ноолуур чанар муутай сунадаг. тэгсэн ч хэн ч тоож авахгүй.

2  |  8
Zocnin(68.145.61.75) 2019 оны 05 сарын 08

Ene bol dewshil Odoo mongol nooluuraa dizain cnanariig ulam saijruulj delhiin baycnuud noloo buhii humuusiin hereglee bolgoj mongol brend gej aldarshih heregtei

1  |  0
Orgil(66.181.161.8) 2019 оны 05 сарын 08

Goyo giin tsamts bn

1  |  0
Top