Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлэх үед Меган Марклын гаргасан үйлдлүүд шүүмжлэл дагуулаад буй. Уй гашууд автсан хүмүүсийн дэргэд хувийн PR хийж байна хэмээн шүүмжлүүлээд байгаа түүнийг далд сэтгэл түгших эмгэгт өртсөн байж болзошгүй хэмээн мэргэжлийн экспертүүд дүгнэжээ.
Ханхүү Харри болон Меган Маркл нарыг Уилльяам, Кэйт Миддлтон нар хүрэлцэн ирэхийг урьсан гэнэ. Машинаасаа буун алхаж явах үедээ Меган үсээ байн байн сэгсэрч байсан нь түүний далд сэтгэл түгших эмгэгтэй байгааг илтгэж байгаа тухай нэгэн эксперт бичжээ.
Мөн тэрээр ямар ч үед инээж байдаг нь айдастай байгааг нь илтгэж байгаа гэнэ. Ихэвчлэн Харригийн өмнө зогсож бусадтай ярилцдаг бол энэ удаад тэрээр хойно нь зогсож байжээ. Үе үе Харригийн нурууг нь илэн, хөтлөлцөж байх үедээ ч мөн эрхий хуруугаараа гарыг нь илбэж байсан тэрээр айдаст автсан байгаагаа илтгэж буй нь энэ аж. Цугласан хүмүүстэй уй гашуугаа хуваалцах түүнтэй гар барихаас зарим хүмүүс татгалзаж байсан нь тун ч эвгүй байдалд оруулсан. Гэсэн ч тэдний өгсөн цэцгийг өөрийн биеэр хүндэтгэлийн индэрт аваачиж тавихаар шийдсэн тэрээр мөн л шүүмжлэлд өртсөн юм.
Харин ханхүү Уилльяам болон Кэйт Миддлтон нар аль болох нэгнээсээ зай барьж байжээ. Олны нүдэн дээр тэр бүр хөтлөлцөөд байдаггүй тэд хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр ч мөн тус тусдаа байв. Энэ нь нэг талаараа уламжлалтай нь холбоотой. Тэд хосууд гэхээсээ илүүтэй угсаа залгамжлах хаан, хатны байр сууриас аливаа асуудалд ханддаг учир тус тусдаа бие даасан, хүчирхэг байдлыг илтгэх хэрэгтэй болдог байна.
Мөн биеийн хэл шинжээчид Кэйт болон Меган нарын харилцаа тийм ч сайнгүй байгаа бололтой гэжээ. Учир нь Меган Кэйттэй харц тулгарч, ярих гэж оролдсон ч Кэйт харцаа буруулан түүнтэй холбогдхоос татгалзжээ. Мөн Кэйт байнга инээмсэглэдэг ч энэ үед инээмсэглэл огтхон ч тодроогүй гэнэ.
Тэд Кэйтийг чин сэтгэлээ дагаж байна гэж дүгнжээ. Нөгөө талаараа Меган Кэйтийн харцыг татах гэж оролдох үедээ цөхөрсөн, гунигт автсан бяцхан гөлөг шиг харагдаж байсан тухай экспертүүд онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )