Ханхүү Харри, гэргий Меган Маркл нар хааны гэр бүлдээ урам нь хугарсан бол Сассексийн гү, гүнгийн авхай гэсэн хэргэм зэргээсээ татгалзах ёстой гэсэн саналыг Букинхэмийн ордны зөвлөхүүд гаргажээ.
“The Times” хэвлэлд мэдээлснээр, ханхүү Харри хатан хааны гэр бүл болон эцэг болох Уэлсийн хунтайж Чарлзын талаар ээлжит шүүмжиллээ илэрхийлсний дараа ийм санал гаргасан байна. Харри эцгийг нь хатан хааны гэр бүлд хүмүүжүүлсэн шиг өөрийг нь хүмүүжүүлсэн хэмээжээ. “Чарлзд хүмүүс хэрхэн ханддаг байсан яг тийм байдлаар надад ханддаг байсан” гэж Харри Дакс Шепардтай хийсэн “Armchair Expert” подкаст ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Зовлон, шаналал генээр дамждаг. Тойргийг таслахын тулд амьдардаггүй гэж үү. Энд ямар ч буруу байхгүй” гэжээ. Тиймээс Харри өөрт нь тохиолдсон зүйлийг дамжуулахгүйн тулд энэ тойргийг таслахыг зорьж байна гэж онцолсон байна.
Гэхдээ энэ тохиолдолд хатан хаан ч тэр, ордны нэр нөлөө бүхий хэн ч хосуудад Сассексийн гүнгийн хэргэм зэргээс татгалзах тал дээр дарамт шахалт үзүүлэхийг хүсэхгүй байна гэж “The Times” дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )