Ханхүү Харри эхнэр Меган Марклынхаа талаар шоконд ормоор зүйл ярьжээ. Тэрбээр "The Me You Can't See" баримтат кинонд хатан хааны ордон дахь амьдрал хайртай эмэгтэйг нь үгүй хийх дөхсөн тухай ярьсан байна.
Диана гүнжийн бага хүү Меган Марклтай учирснаа хувь тавилангийн бэлэг гэж үздэг гэнэ. Бага байхдаа ээжийгээ ослоор алдсан Харри сэтгэлзүйн гэмтэлтэй болж, түүнийгээ дарахаар согтууруулах ундаа, тайвшруулах эм хэрэглэдэг байжээ.
Харри гэр бүлийнхэндээ зовлонгоо ярьдаг ч хэн ч түүнийг ойлгодоггүй байсан тухай ярьсан байв. Харин Мегантай танилцаад, амьдралын төлөө тэмцэх хэрэгтэйгээ ойлгож, түүнтэй гэр бүл болохыг хүсэх болжээ. Тиймээс Харри Меганы зөвлөгөөг сонсож, сэтгэлзүйчид хандсан байна. Гэхдээ Харри Британи дахь амьдрал эхнэрт нь ч хүнд цохилт болно гэж бодоогүй аж.
Меган Опра Уинфригийн шоунд оролцохдоо хэвлэлүүдийн доромжлол, хатан хааны ордны амьдралын хүнд хэцүүгээс болж үхэхийг хүсэж байсан тухайгаа ярьсан билээ. Харригийн ярьснаар Меган зургаан сартай жирэмсэн байхдаа амиа хорлохыг хүсэж байгаагаа түүнд хэлсэн байна.
Нэлээд хугацааны дараа Харри эхнэртэйгээ уг сэдвээр дахин ярилцахад Меган “Би чиний төлөө амьдрахыг хүсэж байна. Чамайг бас нэгэн хайртай эмэгтэйгээ алдаасай гэж хүсэхгүй байна” гэж хэлсэн хэмээн Харри ярьжээ.
Ээжийгээ алдсан уй гашуугаа мартаж чаддаггүй Харри хүү Арчи нь Диана гүнжийн зураг руу харж байгаад “Эмээ” гэж хэлэхэд зүрх сэтгэл нь аз жаргалаар бялхах, уй гашууд автах зэрэгцсэн гэж ярьсан байна.
Тэрбээр тухайн үед ээжийгээ дэргэд нь байгаасай гэж маш их үгүйлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Royal shivshig Negger thustai holildood