Вьетнамын нийслэл Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун Америкийн талд NBA-гийн алдартай оддыг заавал авчрахыг шаардаж байжээ.
“ABC News”-д бичсэнээр Хойд Солонгосын тал хоёр орны соёлын солилцооны нэгэн хэсэг болгон NBA-гийн оддыг авчрах хүсэлт гаргасан гэнэ. Мөн цөмийн зэвсгийг устгах хамтарсан мэдэгдэлд энэ талаар дурдах ёстой гэж шаардаж байжээ. Гэвч талууд тохиролцоонд хүрээгүй байна.
Ким Жон Ун сагсан бөмбөгт дуртай, “Чикаго” багийн од Деннис Родманыг хэд хэдэн удаа нутагтаа урьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )