Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас өнөөдөр Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Д.Үнэнбат нар хийв.
Мэдээллийн эхэнд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын А/44 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулна. Дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан” хэмээн ярилаа.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын зүгээс аливаа төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, цахим хэлбэрээр үзүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар авах ажлыг зохион байгуулж байна. БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS цахим систем дээр элсэлтийг авч байгаа. Цахим системээр одоохондоо зөвхөн Чингэлтэй дүүргийн Хамран сургах тойрогт сурах хүүхдүүдийг бүртгэх юм” хэмээн хэлэв.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )