Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт /2019.05.15/ Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд боллоо.
Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдсан байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгууллаа.
Цэргийн дүйцүүлэх алба хаагчид нь тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх, улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )