Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах 2019 оны улсын шалгалтын хуваарь батлагдлаа. БСШУСЯ-ны сайдын 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.1-5.14 дүгээр заалтуудыг үндэслэн улсын шалгалтыг зохион байгуулна. Улсын шалгалтын зорилго нь үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэхэд оршино.
Улсын шалгалтад 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг, нэг хуваариар зохион байгуулна.
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
5-р анги (Бага боловсрол)
Монгол хэл: 2019.05.27 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.29 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)
Хүн ба байгаль: 2019.05.31 (10.00 цагаас эхэлнэ. 60 минут үргэлжилнэ)
9-р анги (Суурь боловсрол)
Монгол хэл: 2019.05.28 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.30 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Сонгох шалгалт: 2019.06.03 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Гадаад хэл: 2019.06.05 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
12-р анги (Бүрэн дунд боловсрол)
Монгол хэл: 2019.05.29 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Математик: 2019.05.31 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Сонгох шалгалт: 2019.06.04 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
Гадаад хэл: 2019.06.06 (10.00 цагаас эхэлнэ. 80 минут үргэлжилнэ)
2019 ОНЫ УЛСЫН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ:
УЛСЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН САНГИЙН СИСТЕМ
- Даалгаварт тавигдах шаардлагын талаар хаанаас мэдээлэл авах вэ?
Хариулт: Даалгаврын шаардлагын талаарх мэдээллийг нүүр хуудасны “Зөвлөмж” хэсгээс харна уу
- Даалгавар зохиогч хэрхэн бүртгүүлж, нэвтрэх вэ?
Хариулт: “Бүртгүүлэх” цэсээ сонгоод регистрийн дугаараа оруулаад анкет бөглөөд бүртгүүлэх боломжтой.
- Даалгаварт эксперт хийх багш нар хэрхэн нэвтрэх вэ?
Хариулт: Танд илгээсэн нэвтрэх нэр, нууц үгээрээ “Нэвтрэх” цэсээр нэвтэрнэ үү.
- Сэдэв даалгавар хэрхэн зохиох талаар мэдээлэл байгаа юу?
Хариулт: Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсгээс харна уу.
- Асуулт: Сэдэв даалгавар зохиосон ажлын хөлсийг хэрхэн авах вэ??
Хариулт: Баталгаажуулсан даалгаврын тоогоор гүйцэтгэлийг үнэлж, сар бүрийн 20-25-нд таны бүртгүүлсэн дансанд гүйлгээ хийгдэнэ.
- Асуулт: Сонгох хариулттай даалгаврын хариултыг хэрхэн оруулах вэ?
Хариулт: Даалгавар оруулах талбарын “Хариулт” хэсэгт оруулах ба хувилбараа “+” товчийг ашиглан нэмнэ. Хариултын хувилбар 4 байна. Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Даалгаврын сангийн систем дээр ажиллах заавар”, даалгавар оруулах талбарт байрлах “Даалгавар оруулах аргачлал”-тай сайтар танилцана уу.
- Асуулт: Сонгох хариулттай даалгаврын хариултын тайлбарыг хэрхэн бичих вэ?
Хариулт: Хариултын тайлбарын утга нь тухайн хариултаас хамаарна. Үүнд,
- Зөв хариу бол - ямар, мэдлэг, чадварыг сайн эзэмшсэн, үйлдэл бодолтоо хэрхэн хийх
- Буруу хариу бол - ямар, мэдлэг, чадварыг төгс эзэмшээгүй, ямар үйлдлийг буруу гүйцэтгэсэн эсвэл ямар өгөгдлийг ашиглаагүй, ойлгоогүй байгаа гэх мэт тайлбар бичнэ.
Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Жишиг даалгавар” -тай сайтар танилцана уу.
- Асуулт: Задгай даалгаврын засах аргачлалыг хэрхэн боловсруулах вэ?
Хариулт: Засах аргачлалыг боловсруулах арга зүйн талаар нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах “Жишиг даалгавар, сонгох ба задгай даалгавар”-ын талаарх мэдээлэлтэй танилцана уу.
- Асуулт: Задгай даалгаврын хариултыг хэрхэн оруулах вэ?
Хариулт: Задгай даалгаврын хувьд зөвхөн “зөв” хариултыг даалгавар оруулах талбарын “Хариулт” хэсэгт, харин хариултын боломжит хувилбар, засах аргачлалыг “Хариултын мэдээлэл” хэсэгт тус тус оруулна. Нүүр хуудасны “Зөвлөмж” хэсэгт байрлах Даалгаврын сангийн систем дээр ажиллах заавар”, даалгавар оруулах талбарт байрлах “Даалгавар оруулах аргачлал”-тай сайтар танилцана уу.
Сэтгэгдэл ( 0 )