ЗИНДАА 2019.05.21 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

#1  Ш.АЛТАНТУЯАГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайз улсын Куала-Лумпур хотноо энэ сарын 6-ны өдөр эхэлж, өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр завсарлалаа. Энэ удаагийн хуралд талийгаачийн аав С.Шаарийбуу хохирогчоор орж байгаа бол ажиглагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  оролцсон юм. Өмнө нь энэ хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэн гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноосон боловч тэд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, өнөөдрийг хүртэл ямар нэг шийтгэл хүлээгээгүй байна. Харин энэ удаагийн хурал нь Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хурал бөгөөд хохирогчийн талаас Малайз Улсын Засгийн газраас нөхөн төлбөр гаргуулах  хүсэлт тавьсан байдаг. Хагас сарын хугацаанд үргэлжилсэн энэ удаагийн хурлаар Малайзын талын гэрчүүдээс мэдүүлэг авах үйл ажиллагааг явуулж, өмнө шийдвэрлэсэн эрүүгийн  хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг дахин нотолж хавсаргах ажлыг гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл,  гэрчүүдийг дахин байцааж, нотлох баримтуудаа дахин үнэлүүлэх шаардлагатай тул маш их цаг хугацаа орж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.  Харин хохирогчийн аав С.Шаарийбуугийн өмгөөлөгчөөр Рамкарпал Сингх гэх хүн ажиллаж байгаа ба түүний үзэж буйгаар энэ хэргийг ирэх долдугаар сар, цаашлаад энэ ондоо багтаад эцэслэн шийдэх байх гэсэн хүлээлттэй байгаа аж.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ, ХҮҮХЭД ЖИРЭМСЛҮҮЛСЭН ЦАГДАА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид насанд хүрээгүй сурагч охидыг хүчирхийлж, нэг сурагч жирэмсэн болсон гэх харамсалтай хэрэг бүртгэгджээ. Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа М нь тус сумын иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт өгчээ. Хэргийг шалгах явцад сумын цагдаа М гэгч өөрийн шалгаж байсан хэргийн сэжигтэн М-ийн найз охин Н-ийг албан тушаалаараа далайлган хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  "ЦЭРГҮҮД СОНСООД!" “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛ РҮҮ...

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнийг энэ сарын 19-ний өдөр үдэн гаргах ёслол болов. Хаашаа вэ гэж уншигч та бодож магадгүй. Тэд дайны утаатай Өмнөд Судан руу бус бүтээн байгуулалтын утаа босох Өмнөговийг зорьж байгаа нь энэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газар хуралдаж гаргасан дээрх шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан ч ийнхүү цэргүүдийн цуваа хөдөллөө. Коксон нүүрсний чанар өндөр, нүүрсний экспортын голыг нь нугалдаг Тавантолгойн бүлэг орд төмөр замгүй байсаар 20 илүү жилийн нүүр үзжээ. Сүүлийн 20 жил уурхайчин, нутгийн иргэн, улстөрчдийн зүүдэнд эргэлдсэн Тавантолгойн төмөр замын мөрөөдөл ийнхүү эх орноо сахин хамгаалах цэргүүдийн гараар бүтэхээр болов.

“ЦЭРГҮҮД СОНСООД”...

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг татан оролцуулж, үүрэг гүйцэтгүүлэхээр болж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд цэргүүдийг татан оролцуулахаар болсон. Улмаар Зэвсэгт хүчний 7781 дүгээр анги Өмнийн говийн зүг хөдлөв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажилд зургаан ротын 2000 гаруй цэрэг оролцоно. Хэдийгээр цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулж байгаа ч төмөр замаар мэргэшсэн мэргэжлийн инженер, техникийн ажилчид өдөр тутмын ажилд нь зөвлөх үүрэгтэйгээр оролцох аж. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчийг үндсэн ахлагч, офицерын тооноос бага байлгах бодлого баримталж буй ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  Н.ОЮУНДАРЬ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА БИД ДАХИН АЛДАХ ЁСГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвүүдээр ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл их байгаа нь нийгмийн анхаарлын төвд орчихлоо. Нэг хэсэг ингэж ярьж байгаад мартагддаг. Дараа нь дахиад ийм хэрэг гарахаар дахиад л ярьдаг. Ярих биш хийж хэрэгжүүлэх боломж хэр байдаг вэ. Бас л төсөв мөнгөн дээрээ очоод таг сууцгаачих юм уу?

-Өр өвтгөсөн олон мэдээлэл гарч байгаа тул бид нийгмээрээ анхаарал хандуулах ёстой. Өмнө нь хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 900 сая төгрөг төсөвт суулгадаг байсан. Харин УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлан төсвийг нь тав дахин нэмэгдүүлж өнгөрөгч онд гэхэд таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт найман тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж батлуулж чадсан. Нэг талаараа энэ амжилт. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээсээ бид мөнгө, хайр халамжийг харамлах ёсгүй. Хөгжлийн академи ТББ болон Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт, судалгааны төвөөс гаргасан судалгаанаас үзэхэд 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байгаа юм. Үнэхээр харамсалтай тоо баримт. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж зургаан хувиар өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг харуулж байна. Хүчингийг хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  ЗАЛУУСЫН АНХААРЛЫН ТӨВД БАЙГАА ШИНЭ ХОСУУД

Урлагийн замд хөл тавьсан аль эсвэл бэл бэнчинтэй айлын хүүхэд болон мэндэлсэн бол хүссэн ч эс хүссэн ч олны анхааралд өртдөг нь үнэн. Энэ нь үг үйлдлээс авахуулаад өмсөж зүүх, тэр дундаа хайр сэтгэлийн асуудал нь хүртэл бусдын ярианы сэдэв болно гэсэн үг. Гэхдээ үүнийг заавал сөрөг утгаар хүлээж авах гээд хэрэггүй. Олон танигдана, олны танил хүн байна гэдэг хувь хүнийг өөрсдийг нь "нийгмийн шаардлага"-аар хөгжүүлж, үе тэнгийнхнээс нь эхлээд тэдний хандлага, харилцаа, амьдралыг үзэх үзэл, хувцаслалтаас хүртэл санаа, сэдэл авч, суралцаж байдаг. Энэ юу нь буруу гэж... Яг энэ цаг үед хамгийн ихээр олны анхаарлын төвд байгаа шинэ хосуудын ертөнцөөр түр аялъя. Тэдний хэн байх нь чухал биш анхаарал татаж байгаа нь сонин юм. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top