Аль ч Засгийн газар “ашигч үйл хөдлөл”-өөс буцдаггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Төсвийн санхүүжилттэй аливаа арга хэмжээ болгон халамжийн шинжтэй байдаг. Сүүлийн хэдэн хоногт иргэдэд “Итгэлийн зээл” олгох шийдвэрээр шуугиулсан эрх баригч намын тэргүүн ердөө өчигдөр “Хүүхдийн мөнгө”-ийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санаачилгаа илэрхийллээ. Өмнөх дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан нам дараагийн сонгуулийн санал татахад чиглэсэн бэлэн мөнгөний бай шагналтай баахан “Сайн” хөтөлбөр зарлаж, хашаагаа сайхан эрээлж будсан айлд ч гар сунгаж байлаа. Тэр жишгээр өнөөгийн эрх баригчид ч бас иргэдэд таалагдах элдэв популист санаачилгуудаа эхлүүлж таарах байх. Сонгууль болтол дахиад бүтэн нэг жил байна. Энэ мэт “халамжийн” шинжтэй амлалт, арга хэмжээнүүд тэр хүртэл үргэлжилнэ. Одоо бол ердөө эхлэл. Ядахад нөхөн сонгууль, ээлжит сонгууль хоёрын зай хэтэрхий ойртжээ. Чихэн дээр цэцэг ургуулах олон сайхан мэдээг бид ингээд бүтэн жилийн турш сонсох болно. Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон нь ч мөн л тийм сайхан мэдээний нэг мөн. Учир нь Монголд сүүлийн 30 жилийн түүхэнд Засгийн газар болгон бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөл рүү сонгуульд угтсан популист алхам хийж ирсэн юм. Тэгэхээр өнөөдрийн эрх баригчид үүнээс гажихгүй гэдгээ ч харуулаад эхэллээ.

Угаас улс төр, бодлогын сонголт нь эдийн засаг, бизнесийн мөчлөг үүсгэдэг ба энэ нь ямархуу загвар, зүй тогтлоор бий болдгийг шинэ улс төрийн макроэкономиксийн үүднээс судалж, онолын хэд хэдэн загварыг гаргасан байдаг. Монголд тэдгээр загваруудаас хамгийн яруу тодоор илэрч, яг таг тохирдог нь макроэкономиксийн онол дахь “Ашигч байдлын загвар” юм.  Ашигч үйл хөдлөл буюу Нордхаусын сонгуулийн загвар гэдэг нь “Эрх баригч нам дараагийн сонгуульд олонхи болох зорилгоо биелүүлэх эдийн засгийн бодлого сонгох”-ыг хэлнэ. Сонгуулийн өмнөх эдийн засгийн байдал сонгогчдод нөлөөлдөг учраас сонгуулийн үед тааламжтай үр дүнд хүргэх бодлогыг улстөрчид хэрэгжүүлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал гэдгийг иргэд нь ихэнхдээ “бэлэн хоол”-оор хэмжиж ирсэн манайд дээрх шиг халамжийн хэлбэртэй, иргэний үнэмлэхийн дугаараар авдаг мөнгөнүүд элбэгшихийг “Ашигч үйл хөдлөл” гэж ойлгоход болно доо.

Өмнөх дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан нам дараагийн сонгуулийн санал татахад чиглэсэн бэлэн мөнгөний бай шагналтай баахан “Сайн” хөтөлбөр зарлаж, хашаагаа сайхан эрээлж будсан айлд ч гар сунгаж байлаа. Тэр жишгээр өнөөгийн эрх баригчид ч бас иргэдэд таалагдах элдэв популист санаачилгуудаа эхлүүлж таарах болов уу!


Энэ нь мэдээж дунд болон урт хугацаандаа эдийн засагт хортой гэдгийг бүгд мэддэг ч тэвчиж чаддаггүй.  Чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хэрэгжүүлж байсан бодлогуудынхаа эсрэг чиглэдгээрээ тэдгээр “ашигч үйл хөдлөл” аюултай. Нэг үгээр бол ирээдүйнхээ эсрэг чиглэдэг. Хөгжлийн ирээдүй бий эсэх нь эргэлзээтэй энэ улс оронд “ирээдүйг бодох” нь чухал биш байж ч болно. Ямартай ч сонгуульд санал авах нь түүнээс өмнө бодох учиртай эрх ашиг байх л даа.

Засгийн газар сонгууль угтаад ашигч үйл хөдлөлд хөтлөгдөх нийгмийн суурь нөхцөлийг дараах онцлог шинжүүдээр оношилж болохыг онолчид хэдийнэ тогтоочихсон юм. Онолын номны дүгнэлт гэхэд манай бодит байдлыг дүрсэлж байгаа мэт яруу тод хэлснийг анзаараарай.

Нэг. Улстөрчдийн гол зорилго нь нийгмийн сайн сайхны функцийг хамгийн их байлгах бус харин дахин сонгогдох явдал юм.

Хоёр. Улс төрийн тогтолцоо хоёр намаас бүрдэх ба тэдний хооронд бодлогын ижилсэл бүрэн явагдаж, яваандаа бодлого нь ялгарахаа байна.

Гурав. Хоёр нам үзэл санааны хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ илүү улс төрийн ашгаа л чухалчилна. Намын үзлийг үл ойшоодог, оппортунист буюу ашиг хайж явдаг улстөрчдөд зөвхөн сонгуулийн үр дүн л чухал.

Дөрөв. Сонгогчид тухайн үед засгийн эрхэнд буй улстөрчдийн буй болгосон эдийн засгийн байдалд үндэслэн сонголтоо гаргадаг. Сонгогчид өнгөрснийг хардаг ирээдүйгээ хардаггүй бөгөөд ой санамж нь бүдгэрдэг...

Дээрх онцлог шинжүүд нийгэмд бүрдсэн тохиолдолд нөгөө тохироо хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг эрх баригчид ашигч үйл хөдлөлийг хийдэг. Нэг үгээр бол сонгогчид харьцангуй мартамхай учраас эрх баригчид сонгуульд ялахын тулд ашигч үйл хөдлөл буюу эдийн засгийн манипуляци хийдэг хэмээн макроэкономиксийн онолд бичжээ. Тэгэхээр яг л онолын дагуу Монголд бүх юм өрнөж, эрх баригчид манипуляциа эхлүүлж байх шиг байна. 

Бүрэн эрхийн хугацааныхаа талд ороод л хоёр хуваагдсан эрх баригч намд энэ дөрвөн жилд хийсэн маань энэ байна гээд гаргаад үзүүлэх бүтээн байгуулалт, гэрэл гэгээ чухам юу сан байгаа билээ? Гээд хайвал гарын таван хурууг дараад тоолчих ажлууд олдох л байх. Улс төрийн үзэл санааны хувьд төрийн эрх мэдэлтнүүдийн дэмжлэгээр томорч, төрийг буцаагаад худалдаад авах хэмжээнд хүрчихээд байсан бизнес, улс төрийн бүлэглэлд томоохон сануулга өгсөн нь У.Хүрэлсүх МАН-ын даргаа, Засгийн газраа авсны гавьяа мөн. Гэхдээ энэ нь шударга ёс мөн гэдэгт бүх сонгогч хараахан итгэж өгөөгүй л байна. Тэд илүү бодитойг хүсдэг, ходоодоо түрүүлж мэдэрдэг. Нэгэнт сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилд амжуулж чадаагүй бүхнээ Засгийн газар ашигч үйл хөдлөлөөр нөхөхөөс өөр сонголтгүй болжээ. Угаас нийгмийн янз бүрийн бүлгүүд бүгд л өөрсдөдөө шууд ба шууд бусаар ашигтай бодлого “нийлүүлэхийг” бодлого боловсруулагчдаас шаарддаг зүй тогтолтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top