Сүхбаатарын талбайд номын баяр эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Ном зохиогч, хэвлэн нийтлэгч, номын санч, ном уншигч, номын хорхойтон бүхний хүсэн хүлээдэг номын баяр, хямдралтай худалдаа өнөөдөр /2019.05.23/ Сүхбаатарын талбайд эхэллээ. 

Өнгөрсөн 2018 онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байсан.

Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан номоо солилцож, ном хаялцаж, номоо уншигч залуучуудад таниулдаг сайхан уламжлал тогтжээ.

Номын баяраар та номын дэлгүүр, хэвлэлийн газруудын номыг хямдралтай үнээр худалдаж авах боломжтойгоос гадна хуучин номын худалдаагаар ч дайраад гараарай. Энэ хаврын номын баяр, хямдралтай худалдаа тавдугаар сарын 23, 24, 25-ны гурван өдөр үргэлжлэх юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top