“Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолч - Билли Түвшинбаяр

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Америкт Билли Түвшинбаяр гэх монгол бүсгүйн бичсэн “Almost American: A Mongolian girl's american story” буюу “Монгол охины америк түүх” ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлсэн мэдээ монголчуудыг ихэд баярлуулсан билээ.

Түүний ном цахим худалдааны платформ “Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном болсон юм.
 


“Almost American: A Mongolian girl's american story” ном 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд худалдаанд гарсан.

Билли Түвшинбаяртай Хятадын "Синьхуа" агентлагийн сурвалжлагч уулзаж ярилцсан байна.

 


Билли Түвшинбаяр “Би арван жилийн өмнө 19 настайдаа Америкт очсон. Ихэнх америкчууд гадаадын цагаачдад дургүй байдгийг анзаарсан. Сүүлийн үед АНУ-д гадаад иргэдийн эсрэг хандлага хүчтэй болсон. Ялангуяа сонгуулийн үеэр бүр их болдог. Би өөрөө гадаадаас ирсэн цагаач хүн. Ингээд гадаад хүмүүс Америкт үзүүлж байгаа сайн сайхан зүйл, эерэг нөлөөний тухай ном бичихээр шийдсэн. Америкчуудад “Америк бол цагаачдын орон” шүү дээ гэдгийг ойлгуулж, гадаад иргэд АНУ-ын эдийн засагт маш их хөрөнгө оруулдаг гэдгийг харуулахыг хүссэн” гэж ярьсан байна.

Түүний номын гол үзэл санаа нь АНУ-д байгаа гадаадын цагаачид АНУ-ын хууль дүрмийг сахин, амжилт олохдоо жинхэнэ эх орныхоо уламжлал, ёс заншлаар бахархсан хэвээр байх ёстойг сануулах гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алт(73.223.164.35) 2021 оны 06 сарын 27

сайн охин,амжилт

0  |  0
Зочин(66.181.161.11) 2020 оны 04 сарын 24

Сүрхий юм. Энэ чинь шүү. Амжилт.

0  |  0
Риналт(39.115.114.99) 2020 оны 04 сарын 23

Сайн байна тун зөв юм хийж үргэлжлүүлээд бичээд бай. Ингэж л онланаар мөнгө хийх хэрэгтэй. Хар бор ажил биш толгойгоороо

0  |  0
Top